Ахмадуудын асуудалд анхаарч ажиллахаар болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-01-26 16:00:37
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Д.Батсайхан, НБХ-ийн дарга С.Амраа нар өнөөдөр сумдын Ахмадын хороодын дарга нартай уулзаж, аймаг орны өнөөгийн байдал, ахмадын талаар баримталж байгаа бодлого, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, цаашдын чиглэлийг танилцуулж, ахмадын хороодын дарга нарын санал бодлыг сонслоо.
Сумын Ахмадын хороодын дарга нар аймгийн удирдлагуудад ахмадын сувилал ажиллуулж 450 гаруй ахмадуудыг амрааж сувилсан, ахмадын ордонтой болох асуудлыг шийдвэрлэсэнд талархаж байгаагаа илэрхийлж, ахмадын хороодын дарга нарын урамшууллыг шат дараатай нэмэгдүүлэх, ахмадын зөвлөлгөөн зохион байгуулах, ахмадын сантай болох, харъяалалгүй ахмадуудад Цагаан сараар хүндэтгэл үзүүлэх, сумдын ахмадын өргөөг тохижуулж, техник тоног төхөөрөмжөөр хангах, сум, байгууллагын ажил дүгнэхэд ахмадын байгууллага, ахмадаа хэрхэн дэмжин ажилласныг үзүүлэлт болгон оруулах, сумдад ахмадын эмч ажиллуулах зэрэг саналыг тавьсан юм. Тэрчлэн сургуулийн амралтын үеэр дотуур байрыг түшиглэн ахмадуудыг амрааж сувилдаг Зүүнговь сумын туршлагыг нэвтрүүлэх, ахмад настны зөвлөх үйлчилгээ хөтөлбөрийг хэрэгжүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хүүхэд, залуучуудад соёл, өв уламжлал, ёс заншлыг хадгалан үлдэхэд чиглэсэн арга хэмжээнүүд ялангуяа бий биелгээ, угийн бичиг хөтлөх талаар зааж сургах, гэр бүлийн хөгжил, хүүхдийн хүмүүжил төлөвшилд үлгэр дууриал үзүүлэх сурталчилгааны ажлуудыг бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулах талаар анхаарч ажиллах хэрэгтэй байгааг хэлж байв.
Б.Батхүү
Холбоотой мэдээ