Милош Земан Чехийн ерөнхийлөгчөөр улиран сонгогдлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-28 12:26:52
ПРАГА. /ТАСС/. Милош Земан өнгөрсөн баасан болон бямба гарагт болсон ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд ялж, Чех улсын төрийн тэргүүнээр 5 жилийн хугацаатай улиран сонгогдлоо. 

Тэрбээр 51,36 хувийн санал авсан бол түүний өрсөлдөгч Чехийн Шинжлэх ухааны академийн тэргүүн асан Иржи Драгош сонгогчдын 48,63 хувийн санал авсан байна.  Сонгогчдын ирц 66,6 хувьтай байжээ.

Чехийн нийслэл Прага хот болон түүний зэргэлдээх нутгийн сонгогчдын олонхи нь Милош Земаныг улиран сонгогдохыг эсэргүүцсэн санал өгсөн бол тус улсын бусад нутгийн сонгогчид түүнийг дэмжсэн байна.
 
Э. Аянзаяа
Холбоотой мэдээ