Хөдөө аж ахуйн эрдэмтдийн академийн ерөнхийлөгчөөр Ж.Түмэн ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2015-11-20 18:14:18

Монголын Хөдөө аж ахуйн Эрдэмтдийн академийн Удирдах Зөвлөлийн  энэ сарын 15-ны өдрийн  тогтоолоор Монголын Хөдөө аж ахуйн эрдэмтдийн академийн Удирдах Зөвлөлийн  гишүүд томилсон  байна.

Тодруулбал Академийн ерөнхийлөгчөөр доктор /Sc.D/, профессор Ж.Түмэн сонгогджээ. Харин Академийн эрдэмтэн нарийн бичгийн даргаар доктор /Ph.D/ Д.Буянхишиг ажиллах  юм байна.

Эрдмийн Зөвлөлийн гишүүдээр доктор /Sc.D/, профессор Б.Минжигдорж, доктор /Sc.D/, профессор Г.Самбуу,  доктор /Ph.D/, профессор Д.Оргил, доктор /Ph.D/, профессор А.Чойжамц, доктор /Ph.D/ Б.Лхагвадорж нарыг сонгосон байна.

 Б.Заяа

 

 

 

 

Холбоотой мэдээ