Саун, массажны газруудад 127 гаруй биеэ үнэлэгч үйлчилж байжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-01-29 16:27:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Эрүүгийн цагдаагийн алба, нийслэлийн Цагдаагийн алба хаагчид хамтран энэ сарын 19-28-нд саун, массажны газруудад шалгалт хийв.
Шалгалтаар саун, массаж нэрийн дор бусдын биеийг үнэлүүлж, бэлгийн мөлжлөг үйлдэж байсан 34 газрыг илрүүлсэн байна. Эдгээр газарт 127 охид, эмэгтэйчүүд биеэ үнэлж байснаас тэдний 4 нь хүүхэд байв. Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй дүүрэгт бэлгийн мөлжлөг явуулах орчин бүрдүүлсэн 5 газарт эрүүгийн хэрэг үүсгэж, биеэ үнэлсэн эмэгтэйчүүдэд хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авчээ. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ