У.Хүрэлсүх: Стратегийн ач холбогдолтой үйлдвэрүүдээ зориг гаргаж эхлүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар байгуулагдсаны 100 хоног энэ өдрүүдэд тохиож байна. Үүнтэй холбогдуулж Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын сайд нарынхаа хамт сэтгүүлчидтэй уулзалт хийж, цаашид төлөвлөж буй ажлаа танилцуулав.
Засгийн газар байгуулагдсанаас хойш 100 хоногийн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлын тайлангаа хэвлүүлснийг уулзалтын эхэнд танилцуулсан юм. Өнгөрөгч 100 хоногт У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын хийж, хэрэгжүүлсэн ажлаас онцолбол:

- “Чингис” бондын 500 сая ам.долларын өрийг хугацаанд нь барагдуулсан
- Монгол Улсыг ЕХ-ны “хар жагсаалт”-аас гаргасан
- БНСУ-ын Засгийн газрын 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийг үзэглэж, утааны эсрэг зарцуулахаар болов
- “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг төрийн мэдэлд авч, нийт хувьцааны тодорхой хувийг иргэдэд эзэмшүүлэх болсон
- Шинэ төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажлыг 2018 оны хоёрдугаар улиралд эхлүүлэх болов
- Газрын тос боловсруулах үйлдвэр барих байршлыг тогтоож, ажлыг 2018 оны хоёрдугаар улиралд эхлүүлнэ
- ОУВС-гийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх болов
- Монгол Улсын зээлжих зэрэглэл эерэг болгов
- “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжиж эхэллээ гэх мэт 30 ажлыг тайланд дурджээ.
Дараа нь тэрбээр Засгийн газраас бүрэн эрхийнхээ хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын талаар салбар тус бүрээр тайлбарласныг http://montsame.mn/read/79413 http://montsame.mn/read/79406 линкүүдээс унших боломжтой.
Ерөнхий сайдын танилцуулснаар, 20 гаруй жил ярьсан ч ажил хэрэг болж чадаагүй томоохон бүтээн байгуулалтуудыг энэ Засгийн газрын үед хийж, зоримог шийдвэрүүдийг гаргана гэв. Тухайлбал агаарын бохирдлыг 2020 он гэхэд 50 хувь бууруулах, ингэхийн тулд 2019 оны 4 дүгээр сараас нийслэлд түүхий нүүрс оруулахыг хориглох, Газрын тос боловсруулах үйлдвэр, Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, хог боловсруулах үйлдвэр барих, сургууль, цэцэрлэгээр бүрэн хангах, ипотекийн зээлийг үргэлжлүүлэх, уул уурхай шүтсэн, бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд унахад дагаж савладаг эдийн засгаа хос болгохын тулд хөдөө аж ахуй, газар тариалангийн салбараа хөгжүүлэх, ойрын хугацаанд баруун таван аймгийг хатуу хучилттай замаар бүрэн холбох, Тавантолгой-Гашуунсухайт болон бусад чиглэлийн төмөр замыг барих, агаарын тээврийн салбарыг либералчилж өрсөлдөөн бий болгон, шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулахыг зорьж байна гэлээ.
Түүнчлэн ХАА-н бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх хүрээнд малаа эрүүлжүүлж, Атрын III аяныг үргэлжлүүлэн, дулааны цахилгаан станцуудаа өргөтгөж шинэчлэх, 10 аймагт дулааны цахилгаан станц барих, сэргээгдэх эрчим хүч ашиглах, зам, тээвэр, дэд бүтэц, мэдээлэл, харилцаа холбооны салбараа хөгжүүлж, гадаад харилцаагаа өргөтгөж, Дотоодын нийт бүтээгдэхүүний 70 хувийг үйлдвэрлэдэг хувийн хэвшил, бизнес эрхлэгчдээ дэмжих талаар ч бодлого танилцуулав.
Засгийн газар хэрэгцээт хүнсээ дотоодоос хангах, иргэдээ гэр, орон сууцтай, боловсрол, мэргэжилтэй, ажилтай орлоготой болгож, эрүүл мэндийг нь хамгаалах зорилтын хүрээнд гурван тулгуурт хөгжлийн бодлогоо боловсруулсан гэх мэт салбар бүрээр танилцуулав.

Улмаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд хариулсныг тоймлон хүргэж байна.
-Засгийн газрын сайд нар үнэтэй автомашин хэрэглэж байна гэсэн шүүмж гараад байна. Сахилга хариуцлагыг сайжруулах зорилгод энэ асуудал нийцэж байгаа юм уу?
ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар: Өмнөх Засгийн газруудын үед сайд, дэд сайдууд үнэтэй машин унадаг, үргүй зардал маш гаргадаг байсан. Харин энэ Засгийн газрын үед төрийн өмчит болон төрийн өмчит оролцоотой аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийн зохисгүй байдлыг таслан зогсоож, цалин хөлс, тансаг хэрэглээг хязгаарлаж 3.3 тэрбум төгрөгөөр жип машин авах гэж байсныг болиулсан. 15.3 тэрбум төгрөгөөр ТӨК-иудын барилгад хийх засвар, шинэ тавилга зэргийг танасан, 20 тэрбум төгрөгөөр удирдлагын цалинг 30-50 хувь бууруулсан. Төсвийн бүх шат хэмнэлтийн горимоор ажиллаж байна. Хөдөө орон нутагт зайлшгүй ажиллах шаардлагатай сайд нарт туулах чадвартай автомашин хуваарилсан. Гэхдээ энэ автомашинууд АСЕМ-ийн үеэр зарагдаж, борлуулаагүй хадгалагдаж байсан машинуудыг парк шинэчлэл хийхгүйгээр хуваарилсан юм. Цаашдаа төрийн албаны машиныг тусгай тэмдэглэгээтэй болгоно. 500 дуут дохиог цэгцэлж, хурааж авсан байгаа. Засгийн газрын түвшинд сахилга хариуцлагыг сайжруулах албан тоот гараад хэрэгжүүлж яваа.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Сахилга хариуцлагын тухайд би дахиад хэлье. Та бүхнийг хууль бусаар дарамталж, хууль бус юм шахаж, авлига хээл хахууль авах гэж, албан тушаал, эрх мэдлээ далайлгаж байгаа төрийн албан хаагч байвал баталгаа нотолгоотой нь нааш явуулаарай. Шударга ёсны илдээр тэр хүнийг цавчиж өгч болно. Энэ төрийн албан хууль зөрчсөн, хулгай хийсэн, бизнес эрхлэгчдийг дарамталсан хүн ажиллахгүй шүү. Гэхдээ хүнийг хэлмэгдүүлж болохгүй. Нотолгоо баримттай байх хэрэгтэй. Ер нь цаашдаа бизнес эрхлье гэж бодож байгаа хүн төрийн албанд битгий амьдраарай. Төрд зүтгэе гэвэл бизнесээ орхи. Төрийн алба цэвэрхэн байх нөхцөл бол бизнес, улс төр 2-ыг салгах юм.
-Татварын нэмэгдлийн асуудал иргэдийг багагүй бухимдуулж байна. Харин ОУВС-тай тохиролцсоны үр дүнд нааштай шийдвэрүүд гарсан гэж хэллээ. Үүнээс гадна өөр ямар асуудлуудаар хэлэлцэв?
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: ОУВС-тай гэрээ хэлэлцээрүүд хийгээд явж байна. ХАОАТ-ыг буцааж хуучин байсан хэлбэрт нь оруулж, тэтгэврийн насыг сонголттой болголоо. Үүнээс гадна татвартай холбоотойгоор Татварын ерөнхий хууль, ААН-ийн орлогын албан татварын тухай хууль, ХАОАТ-ын тухай хуулийг шинэчлэхээр ажиллаж байна. Бизнес эрхлэгчдэд ойлгомжтой татварын хуулийг хэрэгжүүлэх, энгийн болгох чиглэлээр энэ хуулийг санаачилж байна. ОУВС-тай хийх хэлэлцээ цааш үргэлжилнэ. Энэ хөтөлбөрийг дагаад АНУ, БНХАУ, Япон, БНСУ зэрэг дэлхийн томоохон улсууд Монголд өөрсдийн татвар төлөгчдийн мөнгөө хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар өгч байна. Дэлхийн банк, АХБ зэрэг олон улсын байгууллагууд хамтарч оролцож байна. Ийм учраас бид яриа хэлэлцээгээ хамтарч хийж, гарц шийдлээ гаргана. Нэг зүйл тогтчихоод хатуу чанга явна гэсэн үг биш.
-ОУВС-тай хэлэлцээр хийж, зарим татвараа буулгах шийдэлд хүрчээ. Тэгэхээр төсөвт тодотгол хийх үү?
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Төсөвт тодотгол хийхгүй. Энэ байр сууриа хэвээр хадгална. Төсвийн тодотгол нь төсвийн сахилга батыг алдагдуулдаг. Тодорхой хуулиуддаа өөрчлөлт оруулаад, асуудлыг шийдээд явна. Энэ онд эдийн засаг сэргэх төлөвтэй байгаа тул орлогын бусад нэмэгдлээс нөхөхөөр ажиллаж байна. Шатахууны гаалийн онцгой албан татварын тэглэлтэд 68 тэрбум, ХХОАТ-ын шаталсан бууруулалтад 51 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнийг нөхөх бүрэн боломжтой.
-Ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд хэрхэн ажиллах бэ?
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар томилогдсноосоо хойш арилжааны банкуудаас өндөр хүүтэй нэг төгрөгийн ч зээл аваагүй. Харин 1.1 их наяд төгрөгийн мөнгийг буцааж төлсөн. Ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд гадны эх үүсвэрийг хэрхэн татах асуудлаар Сангийн яам ажиллаж байгаа. Энэ онд нийт 320 тэрбум төгрөг ипотекийн зээлд зориулна. Зээлийн журмыг шинэчлэх ажил өрнөж байгаа. Удахгүй Засгийн газрын хуралдаанд оруулна.

ОЮУТОЛГОЙГ БИД ЗОГСООХГҮЙ, ХАРИН АШИГТАЙ АЖИЛЛАХ ЁСТОЙ
-Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах ажлыг ажил хэрэг болж чадахгүй байхвий гэх болгоомжлол нийгэмд байна. Та үүнд хариулт өгөөч?
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Газрын тосны асуудал бол Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалтай холбоотой. Өөрсдөө бид газрын тосны баялагтай улс. Газрын тосоо боловсруулдаг болбол наанадаж шатахууны үнэ хямд байна. Одоо 22 цэг дээр газрын тосны хайгуулын ажил хийж байна. Дорнодод газрын тосны шинэ нөөцүүд илэрч байна. Тийм учраас цаашдаа газрын тосоор бүрэн хангаад явж чадна. Газрын тосны боловсруулах үйлдвэрийг дагаад химийн үйлдвэрүүд зэрэг 30 төрлийн үйлдвэр бий болно. Нефть, химийн үйлдвэрийн суурь тавигдана гэсэн үг. Сайншандаас Улаанбаатар хүртэл түүхий нефть зөөвөрлөхөд 474 км явж байгаа.
Дээр нь Монгол Улс Гангийн үйлдвэртэй болохоор Эрдэнэтэд ажиллаж байна. Үүнийг бид дэмжинэ. Ширмийн үйлдвэр мөн байгуулагдаж байна. Эдгээр нь ашиглалтад орвол бид машин үйлдвэрлэх боломжтой болно. Стратегийн ач холбогдолтой ийм үйлдвэрүүдээ бид зориг гаргаж эхлүүлнэ.
-Оюутолгой төслийн зардлыг бууруулах, зээлийн хүүг бууруулах чиглэлд ямар ажил хийх бэ?
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Саяхан би Рио Тинто группийн Гүйцэтгэх захиралтай уулзсан. Би яг энэ асуудлаар тодорхой байр сууриа илэрхийлж, тавих ёстой шаардлагаа тавьсан. Хоёр талаас ажлын хэсгийг байгуулах, Монголын ашиг орлогыг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулах, үр ашгаа нэмэгдүүлэх гэх мэт. Энэ тал дээр бид цаашдаа Оюутолгой гэх компанитай ярихгүй, Рио Тинто компанитай ярилцана гэдгээ хэлсэн. Ер нь эзэн нь юмаа мэдэж, эрэг усаа хашдаг. Эх орныхоо баялагт бид эзэн нь байх ёстой. Оюутолгойг бид зогсоохгүй, харин ашигтай ажиллах ёстой. Цаашдаа бид Оюутолгойг эрчим хүчээр хангах ёстой байна. Энэ талаар бид ярилцаж, зарчмын хувьд тохиролцсон гэж ойлгож болно.
-Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил ямар түвшинд яригдаж байгаа бол?
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар: Тавантолгой бол дэлхийн анхаарал татсан орд. Бид бодлогоо зөв гаргахын төлөө дэлхийн бусад орнуудын туршлагыг судална. Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд, Гонконгийн хөрөнгийн бирж дээр гаргах, дотоодын аж ахуйн нэгжүүдийн оролцоог хэрхэн хангах, хойд урд хөршүүдтэй хамтрах зэрэг хэд хэдэн хувилбар байна. Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулна. Үүний төлөө ажиллана. Швейцарь, Иран, Герман, Польш, Япон зэрэг орнууд кокс худалдан авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Тиймээс бид гадаад худалдааны схемээ зөв гаргах ёстой юм. Ер нь цаашид бид "Эрдэнэс -Монгол" компанийг баялгийн сан болгох ажлыг эхлүүлж, бодлогын арга хэмжээ авах ёстой. Энэ дотор нийт 16 стратегийн орд, 11 ААН орж байгаа. Зөвхөн "Эрдэнэс Тавантолгой"-оор зогсохгүй цаашид олон төсөл хэрэгжинэ. УУХҮЯ, Төвбанк хамтран Алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах ажлыг санаачилж, Казахстан улсаас туршлага судалсан. Норвегийн баялгийн санг бид хуулбарлан авч ирэх ёстой. Салбар яам энэ чиглэлд ажиллана.
-Гашуунсухайт боомтыг энэ Засгийн газрын үед олон улсын статустай болгож чадах уу?
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Замын-Үүд, Гашуунсухайт, Алтанбулагийн боомтуудыг орчин үеийн боомт болгож, цогц шинэчлэл хийнэ. Үүнээс гадна Шивээ хүрэн, Бичигтийн боомтуудад зураг төслийн ажил хийж байна. Ингэснээр Монгол Улсын гадаад худалдааг хөнгөвчилнө. БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгө, АХБ-ны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр дээрх ажлыг хийж байна.
-Давосын чуулга уулзалтаас ямар үр дүн гарсан бэ?
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар: Давосын эдийн засгийн чуулга уулзалтаар 2018 онд дэлхийн эдийн засгийн чиг хандлага, ялангуяа уул уурхайн салбарт ямар чиглэл барих гэдгийг хэлэлцсэн. Тулгамдсан асуудлуудаа хэлэлцэж, зөвлөмж гаргасан. Дэлхийн аж үйлдвэрийн 4-р хувьсал эхэлж байгаа энэ үед бид Монгол Улсын газрын ховор элементүүдэд эрэл хайгуул хийх, улсын нөөцийг нэмэгдүүлэх тал дээр Засгийн газар онцгой анхаарч ажиллах шаардлага гарсан. Уул уурхайн салбарт хөрөнгө оруулж, хайгуулын ажил хийж, газрын ховор элементийн нөөцийг тогтоох ихэсгэх тал дээр ач холбогдол өгч ажиллах шаардлагатай гэдэг санал тавьсан.

-Цэргийн алба хаах хугацааг нэмэх асуудал яригдаж байна. Засгийн газар ямар байр суурьтай байна вэ?
БХ-ын сайд Н.Энхболд: Мэргэжлийн хүмүүсээр судалгаа хийлгэж үзсэн. Би ч бас өмнө нь цэргийн албыг хоёр жил болгоход болохгүй зүйлгүй байх гэж боддог байсан. Судалгаа хийлгээд үзэхээр манайд жил, жилээр цэрэг элсүүлээд бэлтгээд гаргах нь илүү олон хүн хамруулах бололцоотой байгаа. Цэргийн албыг хоёр жил болгоно гэвэл төсөв мөнгөнөөс эхлээд олон зүйл шаардана. Батлан хамгаалах салбарт баримтлах бодлоготойгоо ч уялдахааргүй байгаа.
-Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг эмч нар амжилттай хийлээ. Цаашид манай улсад энэ мэс ажилбарыг хийх нөхцөл бололцоо бүрдсэн үү?
ЭМ-ын сайд Д.Сарангэрэл: 2018 оны төсөвт эрхтэн суулгах мэс засалд 2.8 тэрбум төгрөг суулгасан. Бид оны өмнө, он гарсаар Монгол Улсад эмчлэгдэггүй өвчнүүдийг эмчилдэг болгохоор эмч, мэргэжилтнүүдээ гадаадад сургахаар явуулж байгаа. Энэ хүрээнд ХСҮТ-ийн 16 эмч, сувилагч багаараа элэгний хавдартай өвчтөнд элэг суулган шилжүүлэх чиглэлээр БНСУ-ын “Самсунг” эмнэлэгт сургалтад хамрагдсан. Ингээд тухайн багийн удирдах бүрэлдэхүүнтэй хамт анх удаа уг мэс хагалбарыг амжилттай хийлээ. Амьд донор болон өвчтөн аль алиных нь бие сайн байгаа мэдээллийг ХСҮТ-ийн удирдлага бидэнд өгсөн. Эрүүл мэндээсээ болоод санхүүгийн ачаалал ард иргэдэд ирж байгаа. Засгийн газраас санхүүжилтийг бүрэн дааж байгааг хэлэхэд таатай байна.
-ХЗДХЯ өнгөрсөн 100 хоногт хийсэн онцлох ажлаас дурдвал?
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж: Өнгөрсөн 100 хоногийн хугацаанд Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг ашиглалт орлоо. Австрийн тоног төхөөрөмжийг энэ эмнэлэгт оруулж ирнэ. С.Зоригийн амь насанд халдсан хэргийг нууцаас гаргах ажил дуусах шатандаа орж байна. Монголын төр Монгол хүнийг хэрэг хийгээгүй байхад нь гэсгээн цээрлүүлэх ёсгүй. Харин хэрэг хийсэн нь нотлогдвол шийтгэх ёстой. Өдрөөс өдөрт миний төсөөлж байсан муу төсөөлөл нэмэгдээд байна. Жишээ нь С.Зоригийн хэргийг хүлээсэн хүний өмгөөлөгч тагнуулын ажилтан байсан. Хэргийг нь "маш нууц" зэрэглэлд оруулаад, тагнуулын ажилтан шүүх хуралд орсон. Өмнө нь нэг ч хэрэг өмгөөлж байгаагүй хүн. Үүний учрыг олохын төлөө цөхрөлтгүй явна. "Эрдэнэт"-ийн асуудлаар Засгийн газар шийдвэрээ гаргасан. Дахиад л хуулийнхан дээр гацаадаг ажилдаа орж байх шиг байна. Нэгэнт их хурцдаад яригдчихсан сэдэв учраас хэлье. Өнгөрсөн жилээс хойш надад аюулгүй байдлаа хангах ёстойг тусгай албадууд надад хэлээд байгаа. Яаж хангах вэ гэхээр гайгүй сайн унаатай, хамгаалалтай бай гэж хэлээд байгаа юм. Би хамгаалалтыг зөвшөөрөхгүй байгаа юм. Ц.Нямдоржийг дуусга гэж их өндөр албанд ажилладаг хүн мэссэж бичсэн нь 2000 онд ял шийтгүүлж байсан хүнд очсоныг надад АН, МАН-ын УИХ-ын гишүүд биеэр орж ирж хэлсэн шүү. Тэгээд л манай яамныхан энэ унааг авахдаа энийг л бодолцож авсан. Ийм их дэмий яриа болно гэж тооцоогүй байсан. Ерөнхий сайдын хэлснээр би зарна.
Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хууль, Зөрчлийг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар маш их санал ирж байна. Энэ хуулиудаар Ажлын хэсэг байгуулчихсан, амьдралд нийцэхгүй байгаа заалтуудыг өөрчлөх асуудлыг Хаврын чуулганд оруулна гэж бодож байна.
-Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулахад Засгийн газар ямар бодлого, чиглэл барьж байна вэ?
ХНХ-ын сайд С.Чинзориг: Засгийн газар иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажилгүйдлийг бууруулах гэсэн хоёр асуудалд гол анхаарлаа хандуулж байгаа. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд томоохон өөрчлөлт оруулж, бүтээн байгуулалтын ажлуудад шаардлагатай мэргэжилтэй ажилчдыг бэлтгэнэ. Хөдөө орон нутагт зохион байгуулалттай ажлын байр бий болгоно. Хөдөөгийн иргэдийг малжуулах Гэрээт малчин хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Гадаадад залуусыг техникийн ур чадвар эзэмшүүлэх, шинэ техник, технологид суралцах зэргээр ажиллуулж байгаа. Гэхдээ энэ бол хар ажил, боолын хөдөлмөр гэдэг талаас нийгэмд ойлгуулахгүй байх хэрэгтэй. Дотооддоо бэлдэж чадахгүй байгаа өндөр ур чадвартай мэргэжилтнийг гадаадад бэлтгэдэг байхаар хуулийн төсөлд өөрчлөлт оруулна. Гадаадад ажиллаж байгаа иргэдийнхээ нийгмийн хамгаалалд анхаарах талаас хэд хэдэн ажил хийж байна. Хамгийн сүүлийн жишээ нь Польш улсын Нийгмийн хамгааллын байгууллагатай гэрээ байгуулж, тус улсад ажиллаж байгаа монголчууд тэндээ нийгмийн даатгал төлсөн жилээ нэмээд тэтгэвэр авах боломж бүрдүүллээ. Үргэлжлүүлээд Казахстан, Чех зэрэг орнуудтай нийгмийн хамгааллын салбарт хамтарч ажиллахаар бэлтгэж байна.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Т.Чимгээ
Гэрэл зургийг Б.Чадраабал
Т.Чимгээ