2700 гаруй том мал зүй бусаар хорогдоод байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2018-01-29 21:10:08
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар төв аймагт 2700 гаруй том мал зүй бусаар хорогдоод байна.  

"Аймгийн нутгаар бэлчээрт мал идэх өвсгүй болоод байна. Сумдын аюулгүй нөөцөд өвс тэжээлийн нөөцөд одоогийн байдлаар өвс 776,7 тн, тэжээл 241,5 тн нөөцтэй байна" гэж аймгийн ХХААГ-ын Мал аж ахуйн албаны дарга Дашлулам хэлэв.

Мөн цаг үеийн байдалтай холбогдуулж аймгийн ХХААГазарт “Хариуцлагатай жижүүр” энэ оны дөрөвдүгээр сарын нэгэн хүртэлх хугацаанд ажиллуулж байна. Цаг үеийн асуудлаар хариуцлагатай жижүүр сумдтай шуурхай холбогдож, мал аж ахуйн өвөлжилт, хаваржилт, төл бойжилтын талаар мэдээ авч холбогдох байгууллагад хүргэж байгаа юм.
Өнгөрсөн жил Төв аймгийн хэмжээнд нийт 40 гаруй мянган толгой мал зүй бусаар хорогдсон байна. 

Т.Есүхэйтөмөр
Холбоотой мэдээ