Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авч хэрэгжүүлж магадгүй гэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-01-30 12:23:11
ВАШИНГТОН. /ТАСС/. АНУ-ын засаг захиргаа шаардлагатай тохиолдолд Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж болзошгүй гэж АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч өчигдөр мэдэгджээ.
 
Тэрбээр хэлэхдээ “Хориг арга хэмжээ авах замаар АНУ-ыг эсэргүүцэгчидтэй тэмцэх” тухай хуулийн 231 дүгээр зүйлийн хүрээнд Оросын цэргийн аж үйлдвэрийн цогцолбор болон тагнуулын албадтай их хэмжээний арилжаа хийдэг этгээдүүдийн эсрэг ийм хориг арга хэмжээ авч магадгүй юм. Шаардлага гарвал ийм шинэ хориг арга хэмжээг авч хэрэгжүүлэх л болно” гэжээ.
 Э. Аянзаяа 
Холбоотой мэдээ