Дотоодын нийт бүтээгдэхүүн өсөлттэй байгаа гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-21 21:52:31

Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дармен Улаанхус, Цэнгэл, Сагсай, Баяннуур, Алтанцөгц сумуудаар явж ажиллаад ирсэн тухай ЗДТГ-аас мэдээллээ.

Засаг дарга тэдгээр сумдын өвөлжилтийн байдалтай танилцаад, «Монгол хүн-2020» хөтөлбөр болон өөрийнхөө 2013-2016 оны мөрийн хөдөлбөрийн биелэлтийн талаар иргэдэд дэлгэрэнгүй танилцуулсаны дотор улс орны эдийн засгийн байдал хүндрэлтэй байгаа ч улсын хэмжээнд бүтээн байгуулалт, ялангуяа зам тавих ажил амжилттай, тус аймагт өнгөрсөн гурван жилийн хугацаанд орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгө 21 тэрбум гаруй төгрөгөөр иргэд өөрсдийнхөө хэрэгцээт зүйлүүдээ бий болгосныг, аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт өсөлттэй байгааг онцлон дурдсан байна. Сумууд интернэттэй холбогдож, алслагдсан багууд гар утасны сүлжээтэй болсон байна. Хөдөө нутгийн иргэд өвс тэжээлийн аюулгүй нөөцнөөс хөнгөлөлттэй үнээр олгох, багийн эмч нарыг унаатай болгох зэрэг хүсэлт тавьсанд Засаг дарга боломжийн хэрээр дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн байна. Мал, махыг гадаадад экспортлох боломжгүй болсон нөхцөлд дотоодын аж ахуйн нэгжүүдтэй гэрээгээр нийлүүлэх арга замыг сүвэгчлээд эхэлсэн гэнэ.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ