Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүүхдийн асуудлаар хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-01-31 17:50:05
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай "Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хүүхдийн асуудлаар хамтран ажиллах гэрээ" байгуулж, талууд гарын үсэг зурлаа.

Гэрээ нь хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулсан өсвөр насны хүүхдэд эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэснээс эхлэн албадлагын арга хэмжээ авсан хугацаа дуусах хүртэл хянлат тавих ажлыг хэрэгжүүлэх юм.

Өнгөрсөн онд албадлагын арга хэмжээтэй хүүхэд аймгийн хэмжээнд байгаагүй бөгөөд он гарсаар нэг хүүхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт бүртгэгдсэн байна.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ