Нийслэлийн ЕБС-ийн сурагчдын хичээл маргааш эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
ariunzaya@montsame.mn
2018-01-31 18:06:22
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Маргааш  нийслэлийн ЕБС-ийн сурагчдын II улирлын амралт дуусгавар болж хичээл эхэлнэ.

Өнгөрсөн сард ханиад томуугийн өвчлөл их байсан учир сурагчдын амралтыг сунгаж  нэг сар болгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан билээ. Сурагчдын амралтыг долоо хоногоор сунгасан хэмээн цахим ертөнцөд бичиж буй нь цуурхал. Хуваарийн дагуу нийслэлийн ЕБС-ийн сурагчдын хичээл маргааш буюу Пүрэв гарагт орно хэмээн Нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ. Одоогоор  III, IV улирлын амралтын хуваарь гараагүй байна.
 Б.Заяа

Холбоотой мэдээ