Хөвсгөлд ажлын хэсэг ажиллаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Улсын Онцгой комиссын шуурхай бүлэг өнөөдөр Хөвсгөл аймагт өвөлжилтийн нөхцөл, байдалтай танилцах, орон нутгийн онцгой комиссын үйл ажиллагаатай танилцах, аймаг, орон нутагт тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллах, өвөлжилтийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх зорилгоор Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нараар ахлуулсан Шуурхай бүлэг өнөөдөр Хөвсгөл аймагт ажиллаж байна.
Энэ үеэр аймгийн Онцгой комиссын дөрөвдүгээр хуралдаан болж өвөлжилтийн байдал, цаашид тулгамдаж буй асуудлын талаар ярилцлаа. Хөвсгөл аймгийн хувьд малын халдварт болон гоц халдварт өвчний эрүүл бүс нутаг. Хил залгаа аймаг, сумдаас малын халдварт өвчний халдвар орж ирэх өндөр эрсдэлтэй. Тус аймагт одоогийн байдлаар хил залгаа аймгаас 26 тооны зээр орж ирсэн, 7000 зээр орж ирж болзошгүй гэсэн мэдээллийг өгч байлаа. Энэ нь эрүүл бүс нутагт халдварт өвчин орж ирж болзошгүй учраас холбогдох яамны төлөөлөл оролцсон ажлын хэсгийг Хөвсгөлд ирүүлж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилуулахаар болов. Аймгийн Онцгой комиссын дөрөвдүгээр хуралдааны үеэр Улсын Онцгой комиссын Шуурхай бүлгийн бүрэлдэхүүнд ажиллаж буй Эрүүл мэндийн яам, ХХААХҮЯ, Мал эмнэлэг, үржлийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлага, холбогдох мэргэжилтнүүд аймгийн удирдлага, онцгой комиссын гишүүдийн сонирхсон асуултад тодорхой хариултуудыг өгч, цаашид анхаарч ажиллах асуудлаар үүрэг, чиглэл өглөө. Аймгийн Онцгой комиссоос Улсын Онцгой комиссын шуурхай бүлэгт хэд хэдэн санал, хүсэлт тавилаа. Цагаан-Уул, Улаан-Уул сумдад байрлах сум дундын нөөцийн фондын ажилчдын орон тоо, цалингийн санг батлуулах, Онцгой байдлын газрын Мөрөн суман дахь Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн стандартын дефогийн барилгыг барих хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх, шуурхай ажиллагааны үед ашиглах цас цэвэрлэх автомашин олгох хүсэлтийг тавьсан. Мөн Цагаан-Үүр сумын Эрүүл мэндийн төвд шуурхай албаны автомашин, Бүрэнтогтох сумын Засаг даргын Tамгын газарт албаны автомашины хангалтыг шийдвэрлүүлэх санал тавилаа.

Б.Гантуяа