Галт суманд өвөлжилт хүндэрч 2000 гаруй мал хорогдлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-02-02 11:18:20
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Галт суманд өвөлжилт хүндэрч малын хорогдол нэмэгдсээр 2000 гаруй мал хорогдоод байна. Малчид өөрсдийн бэлтгэсэн өвс, тэжээлийг дууссан, Галт сумын Засаг даргын тамгын газраас малчиддаа сумын нөөцөө бүрэн олгож дууссан  учраас аймгийн Онцгой комисст 50 тн өвс, 20 тн тэжээл авах хүсэлтээ өгчээ.
Өнөөдрийн байдлаар мал бэлчээрлэх боломжгүй болсон учраас тэжээж байгаа гэнэ. Тус аймгийн хэмжээнд мал сүргийн бэлчээрийн даац их хэмжээгээр хэтэрсэн Арбулаг, Бүрэнтогтох, Цагаан-Уул, Их-Уул, Жаргалант, Мөрөн, Рашаант, Төмөрбулаг, Тосонцэнгэл сумд, Алаг-Эрдэнэ, Баянзүрх, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Түнэл, Тариалан сумдын зарим багийн нутаг, мөн нутгийн баруун, баруун хойд хэсгээр цас их орсны улмаас өвөлжилт, хаваржилт хүндрэх төлөвтэй байгаа ажээ.
Б.Гантуяа
 
Холбоотой мэдээ