Хоёр сарын өмнө сураггүй болсон иргэнийг дахин эрэн хайж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-02-02 12:22:50
Улаанбаатар /МОНЦАМЭ/.ОБЕГ-ын албан хаагчид хоёр сарын өмнө сураггүй болсон иргэнийг дахин хайж эхэллээ. 
Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт багт Орхон аймгаас ирсэн, Тэшиг сумын харьяат 42 настай эрэгтэй Г өнгөрсөн оны 12 дугаар сарын 5-ны өдөр 22 цагийн үед согтуу гэрээсээ гараад сураггүй болжээ. Түүнийг 20 гаруй хоног эрэн хайсан ч  олдоогүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг түр зогсоосон байна.
Гэтэл ар гэрийнхэн нь 1 дүгээр сарын 30-ны өдөр дахин эрэн хайх ажиллагааг  зохион байгуулж өгөх хүсэлт гаргасны дагуу аймгийн Онцгой байдлын алба хаагчид эрлийн ажиллагааг эхлүүллээ гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Ж.Батсайхан
Холбоотой мэдээ