Иордан улс Умард Солонгостой дипломат харилцаагаа тасаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-02-02 12:35:20
МОСКВА. /ТАСС/. Иордан улсын эрх баригчид Умард Солонгостой дипломат харилцаагаа таслахаар шийджээ. Энэ тухай  “Agence France-Presse” агентлаг мэдээлсэн байна.  
 
Иорданы Засгийн газраас гаргасан мэдэгдэлд “Манай улс Умард Солонгостой хэзээ ч бат бөх дипломат харилцаатай байгаагүй” гэжээ. Дипломат харилцаагаа цуцлах тухай Иорданы засгийн газрын шийдвэрийг II Абдалла хааны зарлигаар өчигдөр баталжээ.
 
Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 29-ны өглөө Умард Солонгос улс баллистик пуужин харвасантай холбогдуулан АНУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Никки Хейли Умард Солонгостой аливаа  харилцаагаа тэр дундаа дипломат харилцаагаа тасалж, цэрэг, шинжлэх ухаан техникийн болон эдийн засгийн салбарт хамтран ажиллахаа зогсоохыг бүх улсад уриалсан юм.  
Э. Аянзаяа 
Холбоотой мэдээ