Сирийн үндэсний яриа хэлэлцээний их хурлын үр дүнг сайшаажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА. /ТАСС/. Сочи хотод өнгөрсөн мягмар гарагт болсон Сирийн үндэсний яриа хэлэлцээний их хурлын үр дүнг Сири улс сайшааж байна гэж “SANA” агентлаг мэдээлэв.
Сирийн улс төрийн үйл явц гадны ямар ч оролцоогүйгээр зөвхөн Сирийн удирдлага дор явагдах ёстой гэж Сирийн ГХЯ-ны мэдээлсэн байна.
Сирийн үндэсний яриа хэлэлцээний их хуралд оролцогчид эх орныхоо ирээдүйн талаархи үзэл бодлоо илэрхийлсэн 12 зүйл бүхий мэдэгдлийг баталжээ. Уг мэдэгдэлд “Сири улс нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг хамгаалах ёстой бөгөөд Сирийн ирээдүйг сонгууль явуулах замаар сирийн ард иргэд өөрсдөө л тодорхойлох ёстой юм" гэжээ.
Түүнчлэн сиричүүд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерришид хандан Үндсэн хуулийн комиссын ажлыг зохион байгуулахад нь дэмжлэг үзүүлэхийг хүсчээ. Энэ комиссын бүрэн эрх нь Сирийн асуудлаархи Женевийн энхийн хэлэлцээрийн хүрээнд тодорхой болох юм.

Э. Аянзаяа