Түшиг сумын багш, сурагчид солилцооны хөтөлбөрт хамрагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн Түшиг сум Дундговь аймгийн Сайнцагаан сумтай “Багш, сурагчийн солилцоо хөтөлбөр” хэрэгжүүлэн ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Түшиг сумын ЕББДС, Дундговь аймгийн Сайнцагаан сумын ЕББДСургуулиудтай “Багш, сурагч солилцооны хөтөлбөр”-ийн хүрээнд боловсролын байгууллагуудын хамтын ажиллагаа, суурь болон бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа арга туршлага, хичээл, сургалтыг заах, харилцан туршлага судлах, тухайн орон нутгийн соёл, зан заншилтай танилцах ажлыг зохионб йагуулж байна. Мөн хөтөлбөрийн хүрээнд түүнээс нутаг нутгийнхаа соёл зан заншлыг бусдад таниулах, өөрийгөө нээх, сурах суралцах дадлага хийх, даяаршиж буй өнөөгийн нийгэмд дасан зохицох, амьдрах чадвараа дээшлүүлэх зорилготой тус хөтөлбөрт 6-12-р ангийн 7 сурагч, 5 багш тус хөтөлбөрт хамрагдсан байна.
Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг