Хөвсгөл нуурын баруун эргээр 40 км авто зам барина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт аялал жуулчлал хөгжүүлэх зорилтын хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 38 сая ам.доллароор Хөвсгөл далайн аялал жуулчлалын бүсэд цогц төсөл хэрэгжүүлэхээр боллоо.
Цогц төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны нисэх онгоцны буудлаас Чүчүгийн даваа хүртэл 6 метрийн өргөнтэй 40,2 км хатуу хучилттай авто зам, 150 машины зогсоол, явган хүний зам, дугуйн замтай болох, Хатгал, Ханхын ойролцоох бүх аж ахуй нэгжүүдийн хаягдал усыг цуглуулах 50 шоо м-ээс дээш багтаамжтай цэвэрлэх байгууламжийг барьж ашиглалтад оруулах гэнэ. Мөн Хатгал, Ханх сумдын хог хаягдлын цэгийг олон улсын стандарт шаардлагад нийцүүлэн шинэчлэх, Эгийн голын гүүрийг шинэчлэн барьж байгуулах зэрэг ажлуудыг дээрх хөрөнгөөр хийх ажээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өнгөрсөн 7 хоногт баталсан бөгөөд энэ хөтөлбөрөөс дээрх цогц төслийг санхүүжүүлэх юм.

Б.Гантуяа