Авто осол болон хүн амины хэргийг шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-02-06 15:13:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Өчигдөр 16 цагийн үед согтуугаар машин барьсан эмэгтэй 11 машин дайрч хохирол учруулсан хэрэг гарч олны анхаарлыг татсан бол орой нь нэгэн ноцтой гэмт хэрэг гарсныг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлах PC тоглоомын газарт  27 настай Ш гэх залуутай 27 настай Т гэх этгээд согтуурсан үедээ маргалдаж, улмаар Ш-ийг гуянд нь  хутгалж амийг нь хөнөөжээ. Хүний амь хөнөөсөн  этгээд Улаанбаатар хотын харьяат, эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн юм. Энэ хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс  болон Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид  шалгаж байна.


Ж.Батсайхан

 
Холбоотой мэдээ