Ханх сумын иргэд Крынд эмчлүүлэх боломжтой боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Ханх сумын иргэд аймгийн төвөөс 300 орчим километрт алслагдсан учраас яаралтай, шаардлагатай үед ОХУ-ын Буриад Улсын Крын хотод үнэ төлбөргүй эмчлүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломжтой боллоо.
Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр, ОХУ-ын Буриад улсын Түнкен аймгийн төв нэгдсэн эмнэлгийн их эмч Д.В Мунконов нар хамтран ажиллах гэрээг 3 жилийн хугацаатай байгуулж гарын үсэг зурлаа.
Ханх сумын иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ авах асуудал тулгамдсан асуудлын нэг болсон. Тус сум нь алслагдсан учраас иргэд аймгийн төв орж хоёр дахь шатны тусламж үйлчилгээ авах гэж байтал цаг алдах, эрсдэл гарах магадлалтай тул Ханх сумаас 100 км буюу аймгийн төвөөс хоёр дахин ойр байдаг Крын хотод очиж үзүүлж эмчлүүлж эмнэлгийн үйлчилгээ авах нь болзошгүй эрсдэлээс сэргийлэх боломж бүрдэж байгаа гэнэ. Гэхдээ Ханх сумын иргэд Крынд үзүүлж эмчлүүлэхэд төлбөр өндөр учраас хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд Санамж бичигт тусгаснаар үнэ төлбөргүй үйлчлэхээр болжээ. Мөн Хөвсгөл аймгийн уламжлалт анагаах ухааны эмч нар Крынд ажиллаж харилцан туршлага судлан, хамтын ажиллагааг өрнүүлэхээр боллоо. Өнгөрсөн онд Ханх сумын хоёр жирэмсэн эхэд хүндрэл гарч Улан-Үдэд яаралтай аваачин хагалгаа хийж эх, хүүхдийн амь насыг аварсан байна.

Б.Гантуяа