Мьянмараас ирсэн өнчин хүүхдүүдэд зориулан сургууль нээжээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2018-02-06 16:20:20
МОСКВА. /РИА Новости/. Мьянмараас ирсэн дүрвэгсдийн хуаран дахь өнчин хүүхдүүдэд зориулан Ахмат Кадыровын нэрэмжит бүс нутгийн сан Бангладешт сургууль нээсэн тухай Чечень улсын төрийн тэргүүн Рамзан Кадыров мэдэгджээ.

“Мьянмартай хиллэдэг Бангладешийн нутаг дэвсгэрт байрлах дүрвэгсдийн хамгийн том хуаранд сургууль нээгдлээ. Энэ сургууль нь өнчин хүүхдүүдэд зориулагдсан бөгөөд нэг мянга хүртэлх хүүхэд хичээллэх боломжтой.  Хичээл сургалт хэдийнээ явагдаад эхэлчихсэн. Багш нарт цалин олгоно. Харин хүүхдүүдийг сурах бичиг, хувцасаар хангаж, тэднийг өдөрт 2 удаа хооллоно. Энэ бол хэд хэдэн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн нийгмийн томоохон төсөл юм. Эхний ээлжинд бага насны хүүхдүүд уншиж, бичиж сурах болно. Ийнхүү анхан шатны боловсрол эзэмшсэн хүн мэдлэгийнхээ хүрээг тэлэх боломжтой. Мянга мянган хүүхэд, залуус эрдэм мэдлэгтэй хүн болж, өлсгөлөн гэж юу байдгийг мартах болно” хэмээн тэрбээр “ВКонтакте" хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Э. Аянзаяа 
Холбоотой мэдээ