ОХУ-ын цэргүүд олон улсын есөн сургуулилтад оролцоно
ДЭЛХИЙН МЭДЭЭХАБАРОВСК. /Sputnik/. ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн албан хаагчид ирэх жил олон улсын цэргийн есөн сургуулилтад оролцоно гэж тус тойргийн командлагч Сергей Суровикин мэдэгдэв.
Ирэх жил ОХУ-ын цэргийн салбар дахь олон улсын хамтын ажиллагаа илүү өргөн дэлгэр болох бөгөөд бид цэргийн есөн сургуулилтад оролцохоор төлөвлөөд байна гэж хурандаа- генерал Сергей Суровикин цэргийн зөвлөлийн хуралдааны үеэр мэдэгджээ.
“2016 онд БНХАУ, Япон, Монгол, Вьетнамтай тус бүр нэг, харин Энэтхэгтэй гурав удаа хамтарсан цэргийн сургуулилт хийнэ. Харин энэ жил Дорнод цэргийн тойргийн албан хаагчид цэргийн гурван сургуулилтад оролцохоор төлөвлөснөөс хоёрт нь оролцсон бөгөөд үлдсэн нэг нь ирэх сард болно” гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Ирэх жил ОХУ-ын зүүн нутгийн дөрвөн мужид сургалтын долоон талбай болон 2020 он гэхэд сургалтын 33 газрын сүлжээг байгуулахаар төлөвлөсөн тухай тэрбээр дурджээ.
2020 он гэхэд Зэвсэгт хүчнийхээ зэвсгийн 70 хувийг шинэчлэх 325 тэрбум долларын өртөг бүхий зэвсэгжүүлэх хөтөлбөрийг ОХУ хэрэгжүүлж байна.
Д.Нямтулга