Газар хөдлөлтийн бүсэд байсан 4 монгол иргэнийг аюулгүй газар шилжүүлэн авчирчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2018-02-08 09:40:26
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайванийн Хуален хошуунд энэ сарын 6-ны оройн 11:50 цагт 6.5 баллын хүчтэй газар хөдлөлт болсон.

Газар хөдлөлтийн улмаас хоёр хүн амиа алдаж, 200 гаруй хүн гэмтэж бэртсэн тухай олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлж буй. Иймд тус бүс нутагт манай улсын иргэд амьдарч байгааг эсэхийг Гадаад харилцааны яамнаас тодруулахад, "Газар хөдлөлтийн бүсэд манай улсын 4 иргэн байсныг өчигдөр Тайпэй хотноо шилжүүлэн авчирсан. Тэдгээр иргэд нь оюутнууд бөгөөд ямар нэг гэмтэл бэртэл авсан хүн байхгүй. Бид байнга холбоотой ажиллаж байна" гэлээ.
Б.Туул
Холбоотой мэдээ