Forbes сэтгүүл криптовалютын тэрбумтнуудын жагсаалтыг гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-02-08 14:48:22
АСТАНА. /КАЗИНФОРМ/. "Форбес" сэтгүүл криптовалютын арилжаагаар тэрбумтан болсон хүмүүсийн жагсаалтыг анх удаа гаргажээ.  Жагсаалтад багтсан тэрбумтнуудын хамгийн эхэнд криптовалютын төлбөр тооцооны системийн программ хангамжийн "Ripple" компанийн эзэн Крис Ларсен 7,5-8 тэрбум ам.доллартойгоор бичигдсэн байна.

Хоёрдугаар байрт "Ethereum"-ийг үүсгэхэд оролцсон Жозеф Лавин /1-1,5 тэрбум ам.доллар/ оржээ. Гуравдугаарт, криптовалютын "Binance" биржийг үндэслэн байгуулагч Чанпэн Жао бичигдсэн байна. Түүний хөрөнгө нь 1,1-2 тэрбум ам.доллар болж байгаа аж.
 
Дөрөвдүгээрт, ах дүү Тайлер, Кэмерон Уинклвосс нар орсон байна. Тэдний хөрөнгийн хэмжээ 0,9-1,1 тэрбум ам.долларт хүрчээ. Тэднээс гадна, "Ethereum"-ийг үүсгэхэд оролцсон Виталик Бутериний /400-500 сая ам.доллар/ нэр жагсаалтад бичигдсэн байна.
 
Түүнчлэн биткойн олборлох "Bitfury" компанийг үндэслэн байгуулагч Виталий Вавиловын нэр дурдагджээ. Түүний хөрөнгийн хэмжээг 500-700 сая ам.доллар гэж үнэлсэн байна.
 
Э.Аянзаяа  
 
Холбоотой мэдээ