Ерөнхийлөгч чуулганы хаалтын ажиллагаанд оролцож үг хэлнэ

Монголын мэдээ | Улс төр
mn_tuul@montsame.mn
2018-02-09 13:03:23
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаан 15 цагаас эхэлнэ.

Тус хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэлэх юм. Учир нь намрын чуулган өнөөдрөөр дуусгавар болж байгаатай холбогдуулж Ерөнхийлөгч биечлэн оролцож үг хэлэхээр болсон байна. 

Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы хаалтын ажиллагаанд оролцсоны дараа Орхон аймаг руу хөдөлнө. Тэндээсээ Хөвсгөл, Булган аймагт ажиллах юм.
Б.Туул
Холбоотой мэдээ