Хулгайлсан машиндаа хүчирхийлэл үйлдсэн этгээдийг баривчилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-02-12 13:47:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд гарсан гэмт хэргийн дотор ноцтой хэрэг үйлдэгчийг эрэн сурвалжилж  баривчилжээ.
Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн  1 дүгээр сарын 8-ны өдрийн 13 цагийн үед ажилдаа явж байсан бүсгүйг үл таних этгээд хүч хэрэглэн автомашиндаа суулган хүчирхийлсэн гэмт хэргийн мөрөөр цагдаагийнхан эрэн сурвалжилж байсан юм. Уг этгээдийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Ц.Цогтообаярын удирдсан бүрэлдэхүүн эрэн сурвалжилж тодорхой оршин суух хаяггүй, 32 настай Ц гэгч үйлдсэнийг илрүүлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 461 дүгээр ангид саатууллаа. Уг этгээд  урьд нь хоёр удаагийн ял шийтгэгдэж байсан, өнгөрөгч сард сард Баянзүрх, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гурван ч машинд түлхүүр тааруулан хулгайлж байсан нь тогтоогджээ. Дээрх гэмт хэргийг үйлдэхдээ хулгайн авто машинтай явжээ.


Ж.Батсайхан

Холбоотой мэдээ