"Хөршийн өдөр"-т Баянзүрхчүүд тэргүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2015-11-23 14:57:59

Нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан “Хөршийн өдөр” арга хэмжээнд Баянзүрх дүүрэг тэргүүн байр эзэлжээ.

НИТХ-ын 126 дугаар тогтоолоор батлагдсан “Хөршийн хяналт хөтөлбөр” журмыг иргэд олон нийтэд сурталчлах, дүүрэг хорооны оршин суугчид бие биетэйгээ танилцах, ажил амьдралын туршлагаа хуваалцах, харилцан мэдээ мэдээлэл солилцох, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Хөршийн өдөр” арга хэмжээг нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан юм. Уг арга хэмжээнд Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс нэгдүгээр байрт шалгарсан бол 4 дүгээр хорооны хамт олон төрийн анхан шатны байгууллагуудаас шалгарч нэгдүгээр байрыг эзэлжээ.  

Н.Туяа
  

Холбоотой мэдээ