"Сургагч" багш бэлтгэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс болон тус дүүргийн Боловсролын хэлтэс, Улаан загалмайн хороо, Онцгой байдлын хэлтэстэй хамтран Хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх сургалт хийж байна. Мөн Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал, иргэдэд анхны тусламж үзүүлэх, гамшиг эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр багш нартай хамтран ажиллаж дүүргийн харьяаны сургууль, цэцэрлэгийн багш нарыг хамруулсан "Сургагч багш" бэлтгэх сургалтыг зохион байгуулав. Энэ сургалтад ерөнхий боловсролын 18 сургууль, сургуулийн өмнөх боловсролын 27 байгууллагын нийт 45 багш, сурган хүмүүжүүлэгч нар хамрагдаж “Сургагч багш” болох юм.
Ж.Батсайхан