Авто тээврийн үйлчилгээ өнөөдрөөс хэвийн хуваарьтаа шилжив
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Авто тээврийн төв сар шинийн баярын өдрүүдэд ачаалал ихтэй өдөр бүр зорчигчдын тооноос хамаарч нэмэлт автобусуудыг үйлчилгээнд гаргаж ажилласан бол өнөөдрөөс хэвийн хуваарийн дагуу үйлчилгээгээ хүргэж эхэллээ.
Сар шинийн баяр болж буйн улмаас иргэдийн Улаанбаатар хотруу зорчих хөдөлгөөн эрс нэмэгдэж шинийн гуравны өдөр үндсэн 5 автобус дээр 8 автобус нэмэлтээр гаргаж 13 автобусаар 600 орчим иргэд нийслэлийг зорьжээ. Мөрөн хотоос өглөөний 8 цаг, өдөр 13, 15 цаг тус бүрт нэг, орой 18 цагаас хоёр, 20 цагаас нэг автобус нийт 6 автобус тогтмол үйлчилгээнд явдаг ажээ.

Б.Гантуяа