Мөсний баярт зориулан нислэг үйлдэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-02-21 17:07:09
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх Хөвсгөл нуураа хайрлан хамгаалах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Мөсний баяр ирэх сарын 3,4-ний өдрүүдэд болно.
Мөсний баярт зориулан "Хүннү Эйр" компани гуравдугаар сарын 2-4-ний өдрүүдэд Улаанбаатар-Хөвсгөлийн хооронд нислэг үйлдэхээр болжээ. Тус аймаг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдсоноос хойш агаарын тээврийн үйлчилгээгээр зорчих иргэдийн тоо эрс багассан учраас өвлийн улиралд нислэг үйлдэхээ больжээ. Харин энэ жилийн хувьд долоо хоног бүрийн амралтын ням гарагт "Аэро Монголиа" компани нэг удаа нислэг үйлдэж байгаа бол "Хүннү Эйр" компани мөсний баярт зориулан гурав хоног өдөр бүр нислэг үйлдэхээр болжээ.
Б.Гантуяа  
Холбоотой мэдээ