“Үсэг урлалд амилахуй” Монгол бичгийн аймгийн уралдаан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-02-21 22:07:18
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Мянган жилийн түүхтэй Монгол хэл бичгийн өв соёлоо хүүхэд, өсвөр, үеийнхэндээ сурталчлан, өвлүүлэн үлдээх зорилго бүхий “Үсэг урлалд амилахуй” Монгол бичгийн аймгийн уралдааныг зохион байгуулжээ.
Сэлэнгэ аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтсээс аймгийн Нийтийн номын сантай хамтран аймгийн хэмжээний ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион явуулсан уг уралдаанд Сүхбаатар сумын ерөнхий боловсролын I, II, III, VI сургуулиуд, Номгон, Баянгол , Зүүнбүрэн, Сайхан, Жавхлант зэрэг сумдын ерөнхий боловсролын сургуулиудын сурагчид оролцжээ. Оролцогчид нийт 81 бүтээл ирүүлснээс Зүүнбүрэн сумын ЕБС-ын 12а ангийн сурагч М.Тэмүүжин тэргүүлж, Сайхан сумын ЕБС-ын сурагч Г.Эрдэнэ-Очир, Сүхбаатар сумын ЕБ-ын нэгдүгээр сургуулийн сурагч Г.Энхжин нар удаалжээ.
Ч.Отгонцэцэг


 
Холбоотой мэдээ