Эмэгтэйчүүдийн хоккейн тэмцээнд АНУ-ын шигшээ баг түрүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2018-02-22 16:28:22
КАННЫН./РИА Новости/. Өмнөд Солонгосын Пёнчан хотод үргэлжилж буй өвлийн олимпийн XXIII наадмын эмэгтэйчүүдийн хоккейн тэмцээнд АНУ-ын шигшээ баг цуврал халз цохилтоор Канадын багийг хожиж, олимпийн аварга боллоо.
 
Үндсэн цаг болон 20 минутын нэмэлт цагт тоглолт 2:2 харьцаатайгаар тэнцэж дууссан юм. Тэнцээгээр төгссөн тоглолтын дараа хийсэн цуврал халз цохилтод америкийн бүсгүйчүүд давамгайлснаар ялалт байгуулж, алтан медалийн эзэд болсон байна. 

Харин өнгөрсөн лхагва гарагт болсон тоглолтод Финландын тамирчид Оросын багийг 3:2 харьцаатайгаар хожиж, хүрэл медалийн болзлыг хангасан юм.  

Ийнхүү АНУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ баг өвлийн олимпийн наадмын хоккейн тэмцээнд 1998 оноос хойш түүхэндээ хоёр дахь удаагаа ялалт байгуулж байна. Өмнөх жилүүдийн тоглолтод Канадын баг 4 дараалан түрүүлж байсан юм. 
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ