12 хүүхэдтэй ээжийг хашаа байшинтай болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-02-27 18:53:23
Дорнод /МОНЦАМЭ/ “Дорнод бүсийн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компанийн хамт олон 12 хүүхэдтэй эхэд тусалж, хашаа байшинтай болголоо.
Тус хамт олон Чойбалсан хотын 80 жилийг ойг угтан, сэтгэлийн бэлэг болгож нэгэн өрх айлд туслахаар хандив цуглуулсан байна. Хандивт компанийн ажилчид бүгд идэвхтэй оролцож, хашаа байшин барих хэмжээний мөнгө хуримтлагдсан аж. Ингээд Хэрлэн сумын нэгдүгээр багийн иргэн, 12 хүүхэдтэй М.Энхмааг сонгож, өөрийн гэсэн хашаа байшинтэй болгожээ. Тэрээр 2-28-аас насны 5 охин, 7 хүүтэй төдийгүй сургууль, цэцэрлэгийн насны 7 хүүхэдтэйгээ айлын байшинд түр суудаг байжээ.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ