Ши Жиньпин 2035 он хүртэл улсаа удирдах уу?
ТОЙМ
Хэдхэн хоногийн дараа болох Хятадын парламентын /Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурал/ ээлжит чуулганаар тус улсын Үндсэн хуульд зарчмын томоохон хэд хэдэн өөрчлөлт хийх гэж байна.
Эдгээрээс хамгийн ихээр анхаарал татаж буй зүйл бол “нэг хүн БНХАУ-ын даргын албан тушаалыг 5 жилийн хугацаагаар хоёроос дээшгүй удаа хашиж болно” гэсэн Үндсэн хуулийн заалтыг өөрчлөх гэж байгаа явдал юм.
Шуудхан хэлэхэд, Хятадын одоогийн удирдагч Ши Жиньпинтэй холбоотой хууль эрхзүйн хязгаарлалтыг цуцлах гэж байна хэмээн ойлгож болно. Түүний бүрэн эрхийн хугацаа 2023 онд дуусах боловч Үндсэн хуулийн дээрх заалтыг цуцалснаар тэрбээр 2023 оноос хойш ч гэсэн улс орноо удирдах боломжтой болох юм. Ирэх даваа гарагт нээгдэх парламентын чуулганаар үүнтэй холбоотой болон бусад нэмэлт өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулах аваас энэ нь 2004 оноос хойших анхны тохиолдол болно.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай саналыг 2 дугаар сарын 26-ны даваа гарагт болсон ХКН-ын Төв хорооны III бүгд хурлын үеэр хэлэлцсэн байна. Саналыг хэлэлцсэн цаг хугацаа нь санамсаргүй тохиолдол биш байлаа. Учир нь, даваа гарагт Хятад орон даяар хүмүүс Цагаан сарын баяраа тэмдэглэснийхээ дараа ажил төрөлдөө эргэн орж байсан үе юм. Түүнээс гадна Пёнчаны өвлийн Олимпын хаалтын ёслолын үеэр дэлхий дахины анхаарал Хятад улсын зүг чиглэж, 2022 оны өвлийн Олимпын буухиа Бээжин хотод шилжихийг ажиглан харж байлаа.
Энэ үед буюу ням гарагт Үндсэн хуульд өөрчлөлт орох гэж байгаа тухай мэдээллийг Хятадын мэдээллийн Синьхуа агентлаг хамгийн түрүүнд цацсан юм.
Үндсэн хуульд оруулах өөрчлөлтүүд
Дашрамд дурдахад, Хятадын одоогийн Үндсэн хууль бол БНХАУ байгуулагдсанаас хойш үйлчилж буй 4 дэх Үндсэн хууль юм. Анхдугаар Үндсэн хууль нь 1954-1975 он буюу Мао Зэдуны удирдлагын үед хэрэгжиж байв. Харин 1982 он хүртэлх хугацаанд хятадууд гурван ч удаа Үндсэн хуулиа өөрчилсөн аж.
Энэ удаад, 3 дугаар сарын 5-нд эхлэх Хятадын парламентын ээлжит чуулганаар Үндсэн хуульд оруулах дараах өөрчлөлтүүдийг хэлэлцэх байгаа аж. Үүнд:
Юуны түрүүнд, шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализм ба шинжлэх ухаанч хөгжлийн үзэл баримтлалын тухай Ши Жиньпиний дэвшүүлсэн үзэл санааг Үндсэн хуульд оруулах нь.
Хоёрдахь өөрчлөлт нь Хятад улсын гадаад ертөнцтэй харилцах харилцаатай холбоотой юм.
Гуравдахь өөрчлөлт бол Үндсэн хуулийн 1 дүгээр бүлэгт “Социализм бол БНХАУ-ын нийгмийн үндсэн байгуулал мөн” гэснийг улам баяжуулж “ХКН-ын удирдах чиг үүрэг бол Хятадын онцлогтой социализмын тодорхойлогч шинж мөн” гэсэн өгүүлбэрийг нэмж оруулах явдал юм.
Түүнчлэн “төрийн бүх албан хаагчид албан тушаалдаа орохын өмнө Үндсэн хуульд үнэнч байхаа олон нийтийн өмнө тангараглах ёстой” гэсэн утгатай заалтыг нэмж оруулна.
Дээр дурдсанаар, хамгийн ихээр сонирхол татаж буй өөрчлөлт бол 79 дүгээр зүйлийн 3-т заасан “БНХАУ-ын дарга болон дэд дарга нь хоёроос дээшгүй удаа дараалан сонгогдож болно” гэснийг хүчингүй болгох гэж байгаа явдал юм. ХКН-ын албан ёсны бус хэвлэл гэгддэг Global Times сонинд “2020-2035 он бол Хятад улсад социалист шинэчлэлийг хэрэгжүүлэх шийдвэрлэх үе учраас гурван чухал албан тушаалыг нэг хүний гарт төвлөрүүлэх нь зүйтэй” гэж дүгнэн бичжээ. Сануулан дурдахад, Ши Жиньпин бол БНХАУ-ын дарга, ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Цэргийн дээд зөвлөлийн тэргүүний албыг зэрэг хашдаг учраас төр засгийн бүхий л эрх мэдлийг гартаа атгасан хүн юм.
Үндсэн хуульд оруулах гэж буй өөр нэгэн өөрчлөлт бол шинээр байгуулагдах гэж буй “хяналтын комисс” гэгдэх төрийн захиргааны шинэ байгууллагын тухай заалт юм. Ингэснээр Хятадын бүх муж, хот, дүүрэгт Үндэсний ардын комисс гэдэг байгууллага бий болж, авлигын гэмт хэргүүдийг илрүүлэх, мөрдөн шалгах, ял шийтгэл ногдуулах зэрэг ажиллагааг гүйцэтгэнэ.
Намын их хурлаас эхтэй Үндсэн хуульд өөрчлөлт оруулах саналууд
Өнгөрсөн оны 10 дугаар сард хуралдсан ХКН-ын 19 дүгээр их хурал улс орны дараагийн удирдагчийг нэрлэдэг тогтсон уламжлалыг эвдэж, Ши Жиньпинийг хэн залгамжлах вэ гэдэг асуудлыг огт хөндөөгүй билээ. Харин Хятад дахь социализмын шинэ эрин үеийн тухай Ши-гийн үзэл санааг намын дүрэмд оруулсан нь түүний нэрийг түүхэнд мөнхөлсөн хэрэг байлаа. Ингэснээр Ши Жиньпин нь Мао Зэдун, Дэн Сяопин нарын адилаар нэрээ намынхаа дүрэмд оруулсан удирдагч болжээ. Америкийн Stratfor дүн шинжилгээний агентлагийн үзэж байгаагаар, Ши Жиньпин нь гарамгай удирдагчид болох Мао Зэдун, Дэн Сяопин нарын зэрэг зиндаанд нэгэнт хүрсэн байна. Хэдийгээр Ши Жиньпин өрсөлдөгчдийнхөө дургүйцлийг улам ихээр хүргэхгүйн тулд нэр хүнд нь улам түгсээр байгааг хязгаарлах гэж оролдсон боловч ХКН түүний нэр болон үзэл санааг намынхаа дүрэмд оруулжээ.
Сануулан дурдахад, Коммунист намын 19 дүгээр их хурлын үеэр намын удирдлагын бүтэц бүрэлдэхүүнд маш том өөрчлөлт орсон билээ. Намын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны 7 гишүүнээс зөвхөн Ши Жиньпин болон Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян хоёр л үлдсэн. Улс төрийн товчооны 25 гишүүнтэй бүрэлдэхүүн ч мөн өөрчлөгдсөн. Өдгөө Улс төрийн товчоо нь хувийн амбицгүй технократуудаас бүрдэж байгаа бөгөөд тэд бол намын удирдагчийн үзэл санааг амьдралд яг таг хэрэгжүүлэхэд бэлэн хүмүүс ажээ.

Өмнө нь, 10 жилийн турш төрийг удирдсан хүмүүс албан тушаалаа дараагийн хүндээ дуулгавартайгаар өгдөг байсан бол Ши Жиньпиний тухайд энэхүү тогтсон уламжлал эвдэгдлээ. Тэрбээр дөнгөж засгийн эрхийг авангуутаа авлигын эсрэг кампанит ажлыг өрнүүлж, өөрийн улс төрийн өрсөлдөгчдийг замаасаа зайлуулж чадсаныг Би-Би-Си агентлагийн тойм тайлбарт дурдсан байна.
“Нэг бүс, нэг зам” санаачилга, 2020 он гэхэд Хятадад ядуурлыг устгах гэх мэт эдийн засгийн томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхэлснээр тэрбээр улс төрийн алсын хараатай гэдгээ харуулж чадсан. Үүний зэрэгцээ үндэсний үзэл түгэн дэлгэрэхийн сацуу иргэний эрх, эрх чөлөө хумигдсан гэдгийг барууны тоймчид онцолдог.
Ши Жиньпин 2023 оноос хойш хэр удаан хугацаанд засгийн эрхийг барих нь тодорхойгүй байгаа боловч Хятадын засгийн газрын байр суурийг илэрхийлдэг Global Times сонины тайлбарт дурдсанаар бол, Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан нь Хятадын одоогийн удирдагч насан туршдаа засгийн эрхийг барина гэсэн үг биш аж. Тус сонинд улс төр судлаач Шу Вей-гийн хэлснээр бол “2020-2035 оны хугацаанд улс оронд тогтвортой, хүчтэй, тууштай удирдлага хэрэгтэй байгаа” юм.
1953 онд намын зүтгэлтний гэр бүлд төрсөн Ши Жиньпин 1974 онд ХКН-д элссэнээр албан тушаалын шатаар асар хурдан ахисаар 2013 онд БНХАУ-ын дарга болсон билээ. Намын 19 дүгээр их хуралд тэрбээр үг хэлэхдээ “2035 он гэхэд социалист шинэчлэлийг хэрэгжүүлж дуусгана” гэснээс үндэслэн улс төр судлаачид “Ши Жиньпин нэгэнт эхлүүлсэн шинэчлэлээ дуустал засгийн эрхийг барина” гэсэн дүгнэлтийг хийж байна. Уг шинэчлэл нь эдийн засаг, дотоод бодлого, зэвсэгт хүчин болон олон улсын харилцааны асуудлыг хамарч байгаа юм.
Хятадын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал ирэх долоо хоногт бүрмөсөн шийдэгдэх төлөвтэй байгаа учраас албан ёсны шийдвэр гарсан даруйд дэлгэрэнгүй тойм тайлбарыг уншигчиддаа хүргэх болно.

Б.Адъяахүү