Цагаан ордны өмнө нэгэн залуу өөрийгөө бууджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
184@montsame.mn
2018-03-05 12:02:22

ВАШИНГТОН. /Синьхуа/. Өнгөрсөн бямба гарагт АНУ-ын Ерөнхийлөгчийн Цагаан ордны өмнө нэгэн залуу өөрийгөө буудсан тухай орон нутгийн цагдаа газраас мэдээлжээ.

Амиа егүүтгэсэн залуугийн хэн болохыг хараахан тогтоогоогүй байна. Уг залуу Цагаан ордны өмнө олон хүн цугларсан үед өөрийгөө буудсан байна гэж “Вашингтоны пост”сонин мэдээлсэн байна.  

Уг үйл явдал болох үед АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд байгаагүй юм байна.
 
Н.Мишээл 

Холбоотой мэдээ