Б.Чойжилсүрэн гишүүн тойрогтоо ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн энэ сарын 1-ээс эхлэн тойргийнхоо сумдад ажиллаж байна. Тэрбээр өнгөрсөн өдрүүдэд Сагил, Давст, Тэс сумдад ажилласан бол өнөө маргаашдаа Цагаанхайрхан, Зүүнхангай сумдад ажиллах аж.
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн нь тойргийн сумддаа ажиллах үеэрээ намрын чуулганы хугацаанд хэлэлцэн баталсан хууль тогтоомж, улс орны эдийн засаг, төсөв санхүүгийн өнөөгийн байдал, УИХ болон Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээ мэдээллийг ард иргэдэд танилцуулан, иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгч, санал хүсэлтийг нь сонсож байна. УИХ-ын гишүүнээс иргэд ихэвчлэн малчдын тэтгэврийн талаар болон хүүхдийн мөнгө, цалин тэтгэврийн нэмэгдэл, бензин шатахууны үнийн өсөлт, бүсийн нэмэгдлийн талаар асууж байлаа.
Эдгээр асуултуудад Б.Чойжилсүрэн гишүүн дэлгэрэнгүй хариулж, зарим асуудлыг УИХ, Засгийн газарт танилцуулна гэж байв.

Б.Батхүү