Хятад иргэн Монгол Улсын гадаад паспортыг хууль бусаар эзэмшсэнийг шүүв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-03-09 12:42:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Шүүхээс  нэгэн хэргийг шийдвэрлэсэн нь гадаад паспортыг хууль бусаар эзэмшсэн хятад иргэний хэрэг байлаа.  ОХУ-ын Оренбуржье нисэх буудалд хууль бусаар хил зөрчих гэсэн хятад иргэнийг саатуулах үеэр  гааль дээр Монгол Улсын иргэн хэмээн гадаад паспорт үзүүлсэн байна.

Цагдаагийн мөрдөн шалгах  байцаалтад хятад иргэн “Өнгөрсөн оны долдугаар сард Москвад байхдаа Монгол паспорт худалдан авсан” гэж мэдүүлжээ. Шалгалтаар хил зөрчигч нь ОХУ-ын нутагт байхдаа дээрмийн хэргээр шийтгүүлсэн нь тогтоогдсон, хууль бусаар Монгол Улсын гадаад паспорт эзэмшсэн зэрэг шалтгаан нөхцлийн улмаас  түүнд чанга дэглэмтэй хорих газарт 9 сар хорих ял оноосон мэдээ байна. Энэ нь Монгол Улсын гадаад паспортад тавих хяналтыг сайжруулах болсныг илтгэж буйг албаныхан хэллээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ