“Нэг бүс ба нэг зам” санаачилга нь зах зээлийн дүрмийг дагаж мөрддөг

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-03-09 17:31:41
БЭЭЖИН. /СИНЬХУА/. Дэлхий нийтэд ач тустай “Нэг бүс ба нэг зам” санаачилга нь олон улсын хэм хэмжээнд нийцэж байгаа бөгөөд олон улсын хамтын ажиллагааны талбар болохын хувьд зах зээлийн дүрмийг дагаж мөрддөг хэмээн БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И 13 дахь удаагийн сонгуулийн Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын анхдугаар чуулганы үеэр мэдэгджээ.

“Хамтарсан хэлэлцүүлэг, хамтарсан бүтээн байгуулалт бол “Нэг бүс ба нэг зам” санаачилгыг урагш ахиулах алтан дүрэм юм. Уг санаачилгад оролцогч бүх тал тэгш оролцоотой. “Нэг бүс ба нэг зам” санаачилга нь зөвхөн харилцан ашигтай байх болон хамтаар ялалт байгуулахыг эрмэлздэг ил тод, нээлттэй санаачилга юм. Хятад улсад төдийгүй дэлхий дахинд ач тустай байх өндөр жишигт нийцүүлэхийн тулд энэ санаачилгад оролцогч талуудын дэд бүтцийн бат бөх уялдаа холбоог өргөжүүлэхийн сацуу уг хөтөлбөрийн бодлогын уян хатан уялдаа холбоог хөгжүүлэх хэрэгтэй” хэмээн Ван И цохон тэмдэглэжээ.

Мөн тэрбээр “Өнгөрсөн оны тавдугаар сард “Нэг бүс ба нэг зам” олон улсын хамтын ажиллагааны чуулга уулзалтад дэлхийн 140 гаруй улсын төлөөлөгчид оролцсон нь энэ санаачилгад итгэх олон улсын хамтын нийгэмлэгийн итгэл болон дэмжлэгийг харуулж байна” хэмээн мэдэгдсэн байна.
Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ