АНУ-тай худалдааны дайн өрнүүлэхийг хүсэхгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
184@montsame.mn
2018-03-12 13:40:18
БЭЭЖИН. /Синьхуа/. БНХАУ АНУ-тай худалдааны дайн өрнүүлэхийг хүсэхгүй байгаагийн зэрэгцээ ийм дайныг эхлүүлэхгүй хэдий ч тулгарах аливаа бэрхшээлийг даван туулж, Хятадын үндэсний болон ард түмний эрх ашгийг хамгаална гэж ням гарагт Хятад улсын худалдааны сайд  Жун Шань мэдэгдсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв.

Худалдааны дайнд ялагч гэж байхгүй бөгөөд хоёр талын аль алинд хохиролтойн сацуу бусад улс оронд таагүй нөлөө үзүүлдэг гэж 13 дахь удаагийн сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын /БХАТИХ/ анхдугаар чуулганы үеэр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Жун Шань тэмдэглэжээ.
 

АНУ импортын гангийн бүтээгдэхүүнд 25 хувь, хөнгөн цагаанд 10 хувийн татвар ноогдуулах шийдвэрийг пүрэв гарагт гаргасан бөгөөд Канад, Мексик улсад энэ татварын хөнгөлөлт үзүүлэх ба бусад улсын хувьд яриа хэлэлцээний замаар хөнгөлөлт үзүүлэх эсэхийг шийдвэрлэхээр болсон билээ. 

Хятад улстай хийж буй худалдаанаас АНУ-ын хүлээдэг алдагдлыг статистикийн янз бүрийн аргаар тооцоолж, ойролцоогоор 20 хувь хэмээн дүгнэдэг гэж Жун Шань мэдэгдсэн байна.
 

Н.Мишээл

Холбоотой мэдээ