“Сүрьеэгүй ирээдүйн төлөө хамтдаа” аян өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-03-13 11:57:37
Увс /МОНЦАМЭ/. Тус аймагт өнгөрсөн онд сүрьеэ өвчний 55 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Иймээс аймгийн Эрүүл мэндийн газраас Нэгдсэн эмнэлэг болон аймгийн Сагсан бөмбөгийн холбоотой хамтран “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хамтдаа” сарын аяныг өрнүүлж эхэллээ.
Энэ хүрээнд сүрьеэгийн тархалтыг бууруулах, өвчлөлийг эрт илрүүлэх, залуучуудад эрүүл зан үйл төлөвшүүлэх ажлуудыг хийх аж. Мөн залуучуудын дунд сүрьеэ өвчний хор уршиг, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар сургалт хэлэлцүүлэг, мэргэжлийн байгууллагуудын дунд зөвлөлдөх уулзалт, ард иргэдийн дунд эрүүл зан үйлийг төлөвшүүлэх ажил зохион байгуулах зэрэг ажлыг хийж эхлээд байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ