Малын хорогдол арав гаруй хоногт 10 мянган толгойгоор нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-03-13 18:29:02
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт сүүлийн арав гаруйхан хоногт малын хорогдол 10 мянган толгойгоор нэмэгдлээ.
Одоогоор нийтдээ 31441 толгой мал хорогдсон мэдээтэй байна. Могод суманд 6078, Бүрэгхангай суманд 5573, Хишиг-Өндөр суманд 4614, Орхон суманд 3978 толгой мал хорогджээ.
Малын хорогдлын 60,8 хувийг бог малын хорогдол эзэлж байгаа аж. Харин 7872 үхэр хорогдсон нь нийт малын хорогдлын 25,0 хувь болж байна. Өнгөрсөн жил зуншлага тааруугаас тарга тэвээрэг муу авсан мал цас, зудтай өвөл бэлчээрлэх боломжгүйгээс эрт турж, эцэж хорогдох үндсэн шалтгаан болж байна гэж мал аж ахуйн мэргэжилтнүүд үзэж байна.
М.Батжаргал

Холбоотой мэдээ