Цагдаагийн газрын алба хаагчид жудо бөхийн бүсний шалгалт өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-03-15 14:32:30
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймаг дахь цагдаагийн байгууллагын алба хаагчид жүдо бөхийн хоёр сарын бэлтгэл сургуулилт хийж эхлээд байна. Сургалтын дараа жүдо бөхийн бүсний шалгалт авч, тэнцсэн алба хаагчдад бүс гардуулах аж.
 
Цагдаагийн газрын жүдо бөхийн багш, цагдаагийн дэслэгч С.Мөнх-Эрдэнэ, жүдо бөхийн дэд мастер, цагдаагийн дэд ахлагч Б.Гантогтох нар сургалтыг удирдан, зохион байгуулж байна. Тус бэлтгэл сургуулилтын хүрээнд алба хаагчдад бие хамгаалах шинэ арга техникт суралцан, гэмт этгээдийг дайчлан баривчлах, зэвсгийг мохоож баривчлах гэх зэрэг олон арга тактикийг сургахаар төлөвлөсөн байна.

Тодруулбал, жүдогийн өнхрөлт уналтын техникүүдээс гадна хэвтээ босоо барилдаан, боолт өчиг, мэхийг хэрхэн хийх зэргийг заах аж. Энэхүү сургуулилтыг Цагдаагийн газрын 80 жилийн ойг тохиолдуулан анх удаа зохион байгуулж байгаа юм.
Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ