Нэг хүүхдийн шинжилгээнээс мөнгөн усны хордлогын түвшин харьцангуй өндөр гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны Хордлого судлалын ерөнхий мэргэжилтэн, анагаах ухааны доктор, профессор С.Юндэн, БХЯ-ны Цэргийн Төв Эмнэлгийн Хордлогын яаралтай тусламжийн Үндэсний Төвийн хордлого судлаач их эмч Д.Оролзод нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Улаангом хотын Цогцолбор нэгдүгээр сургуулийн хоёр ангийн 75 сурагч, 3 багш, ажилтан, Онцгой байдлын 5 албан хаагч, нийт 83 хүнд Увс аймгийн Эрүүл мэндийн газрын эмч, ажилтнуудтай хамтран хордлогын нарийн мэргэжлийн үзлэг зохион байгуулж, үр дүнг аймгийн Засаг дарга, Онцгой байдлын газар, сургуулийн удирдлагуудад өнөөдөр танилцууллаа.
Эрүүл мэндийн үзлэгийг энэ сарын 14-ний өдөр Увс аймгийн ЭМГазарт зохион байгуулсан бөгөөд үзлэгт хамрагдсан хүмүүсээс нарийн мэргэжлийн үзлэг шинжилгээгээр 82 хүнд мөнгөн ус хордлогын түвшинд илрээгүй байна. Харин нэг хүүхдийн үзлэг, оношлогоо, цус, шээсний шинжилгээнээс үзэхэд мөнгөн усны хордлогын түвшин харьцангуй өндөр гарсан байна. Энэ нь мөнгөн усны голомтод байсан буюу анги дээрээ цүнхэлж ирж тоглосон хүүхэд аж. Энэ үеэр хотоос ирсэн эмч нар үзлэгт хамрагдсан хүүхдүүдийн эцэг эх болон багш, аймгийн эмч мэргэжилтнүүдэд мөнгөн усны талаар зөвлөгөө мэдээлэл өгсөн юм.
Тэрчлэн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Орчны эрүүл мэнд, хор судлалын лабораторид Увс аймгийн Эрүүл мэндийн газраас ирүүлсэн 87 хүний шээсний дээжинд мөнгөн усны агууламж тогтоох шинжилгээг энэ сарын 12-13-ны өдрүүдэд хийсэн байна. Мөнгөн ус тодорхойлох шинжилгээгээр 87 дээжин дэх мөнгөн усны дундаж агууламж 0,281мкг/л, голч утга 0,156 мкг/л, хамгийн бага утга 0.011 мкг/л, хамгийн их утга 5,920 мкг/л гарсан байна. Нийт 87 шээсний дээжин дэх мөнгөн усны агууламж нь хүний биомониторингийн I түвшинд буюу зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа нь шинжилгээнд хамрагдагсад мөнгөн усанд өртөөгүйг илэрхийлж байгаа аж.

Б.Батхүү