Цогцолбор 2-р сургуульд хэл, сэтгэлгээг хослуулан хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-03-16 16:26:05
Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын Цогцолбор 2-р сургуулиас Хэл, сэтгэлгээг хослуулан хөгжүүлэх нь тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 1-5-р ангийн сурагчдын дунд Оюуны буухиа тэмцээн зохион байгуулан шилдэг анги хамт олныг шалгарууллаа.
Энэ хүрээнд 1-5-р ангийн сурагчдын дунд Математик сэтгэлгээг хөгжүүлье, Эх хэлээрээ зөв бичих чадварыг хөгжүүлье уриан дор бага ангийн багш нар монгол хэл, математикийн хичээлийн мэдлэгээ хослуулан хөгжүүлэх боломжтой сургалтын хэрэглэгдэхүүнийг бүтээсэн байна. Тэгэхдээ уг сургалтын хэрэглэгдэхүүнийг хүүхдүүд хэрхэн ашиглах талаарх зааврыг агуулсан гарын авлагыг мөн бүтээжээ. Тухайлбал, хүүхдүүд оюун ухаан хөгжүүлэх шоогоо эвлүүлэхтэй зэрэгцэн үг эвлүүлэх, эвлүүлсэн үгнийхээ утгыг тайлбарлах жишээтэй байна.
БСШУЯ-аас хэрэгжүүлсэн Боловсролын чанарын шинэчлэл төсөл, Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа уг төслийг Цогцолбор 2-р сургуулийн бага ангийн багш нар үр дүнтэй хэрэгжүүлэн, бага ангийн сурагчдынхаа хэл, сэтгэхүйг хөгжүүлэх тал дээр онцгой анхааран ажиллаж байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ