Гүтгэлэгийн шинжтэй мэдээлэл тараасан хүнд хариуцлага тооцуулахаар хуулийн байгууллагад хандсан гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-03-16 17:33:30
Хөвсгөл /МОНЦАМЭ/  Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар өөрийнх нь талаар болон аймгийн удирдлагууд, УИХ-ын зарим гишүүнийг хамруулан нийгэмд  гүтгэлгийн шинжтэй мэдээлэл санаатай тарааж буй хүмүүст хариуцлага тооцуулахаар хуулийн байгууллагад хандаж нэр төрөө сэргээлгэх хүсэлтээ гаргасан гэдгийг орон нутгийн хэвлэлийхэнд мэдээллээ.
Тус аймгийн Бүрэнтогтох сумын Нүүрстэйн аманд ашиглалтын лиценз авсан Блэкрок компанитай ямар нэгэн холбоо байхгүй бөгөөд тус ордтой холбоотой лиценз нь түүнийг аймгийн ИТХ-ын даргын албан тушаалд очихоос өмнө буюу 2008 онд олгогдсон, мөн түүний ах болох аймгийн Засаг дарга асан Л.Цэрэнжав ч мөн тухайн үед томилогдоогүй байсан гэдгийг хариуцлагатайгаар мэдэж байна гэдгийг хэлэв.  Тус аймгийн ИТХ-ын зүгээс уул уурхайн хайгуулын болон ашиглалтын лиценз олгохыг дэмжсэн ямар нэгэн шийдвэрийг огт гаргаагүй талаар мэдээллээ.
Тэрээр хэвлэл мэдээллийн байгууллагуудыг цаашид албан ёсны баталгаат эх сурвалжаас мэдээлэл авч байх, бусдын нэр төрд халдсан, баримт нотолгоогүй мэдээллийг олон нийтэд цацахгүй байхыг хүслээ. 
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ