Сонгуулийн урьдчилсан дүнгээр Владимир Путин итгэл төгс тэргүүлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
172@montsame.mn
2018-03-19 07:18:23
МОСКВА. /ТАСС/. Өчигдөр буюу гуравдугаар сарын 18-нд болсон ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнгийн дагуу сонгуульд бие даан нэр дэвшигч Владимир Путин сонгогчдын 76 гаруй хувийн саналаар итгэл төгс тэргүүлж байгаа тухай тус улсын Сонгуулийн ерөнхий комисс /СЕК/ зарлав гэж “ТАСС” агентлаг мэдээлэв.

Сонгуулийн хэсгийн комиссуудын дүнгийн тэмдэглэлүүдийн 90,02%-ийг боловсруулсны дараа Оросын коммунист намаас нэр дэвшигч Павел Грудининыг Оросын сонгогчдын 12,05 хувь нь дэмжээд байгаа бол Оросын Либерал-Ардчилсан намаас нэр дэвшигч Владимир Жириновский сонгогчдын 5,85 хувийн саналыг аваад байна.

Л.Батбаяр
Холбоотой мэдээ