Хот тохижуулах ажилд 20 ажлын байрыг шинээр гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-03-19 12:32:01
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн ЗДТГ-аас санаачилж амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрх толгойлсон 50-иас дээш насны иргэд болон “АА”-д харьяалагддаг иргэдийг "Сайншанд-Хот тохижилтын газар"-т тогтмол ажлын байраар хангажээ.
Хот тохижилтын ажилтны нийтлэг чиг үүргийн дагуу нийт 20 ажлын байр гаргаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулан ажиллуулж байна.
Тэд Сайншанд сумын нутаг дэвсгэрт өөрт оногдсон тодорхой цэг, зам талбайг цэвэрлэх бөгөөд заавал цаг бүртгүүлэх шаардлагагүй төдийгүй зөвхөн тухайн зам талбайг цэвэр, цэмцгэр байлгах үүрэг хүлээсэн байна.
Хот тохижилтын ажилтнууд үүрэгт ажлаа сайн хийсэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээ байгуулж “Сайншанд-Хот тохижилтын газар”-ын үндсэн ажилтан болох боломжтой аж.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ