Хувилбарт сургалт хичээллэж эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-03-19 14:04:15

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Хөх толгой хоёрдугаар багийн иргэдийг хүсэлтээр Багийн төвийн байрыг ашиглан энэ сарын нэгнээс цэцэрлэгийн насны хүүхдийн хувилбарт сургалтыг хичээллүүлж эхэлжээ. 

Хувилбарт сургалтыг Бөмбөгөр сумын цэцэрлэгийн үндсэн бүлгийн багш Б.Оюунчимэг, туслах багш, тогооч гэсэн үндсэн гурван хүний бүрэлдэхүүнтэйгээр явуулж байна. Тус цэцэрлэг нь 2-6 насны 25 хүүхдийг өдөр бүр 08:00-21:00 цагийн хооронд уртасгасан цагаар тогтмол хүлээж авдаг аж. 
Хөх толгойн хоёрдугаар баг нь төв зам дагуу байрлалтай ч одоогоор гэрэл цахилгаанд холбогдоогүй. Байнгын эрчим хүчинд холбогдвол хүүхдэд ээлтэй орчин бүрдэхээс гадна иргэдийн хөгжил оролцоог дэмжсэн олон ажил, арга хэмжээг багийн төв дээрээ түшиглэн явуулах боломжтой болохыг нутгийн иргэд хэлж байна. 

Сонирхуулахад, Өнгөрсөн жил багуудад гаргасан гэр цэцэрлэгийг дахин ажиллуулах санал есөн сумын малчдаас гаргаад байгаа бөгөөд тус багийн адилаар Багийн төвийг түшиглэн ажиллуулж өгөөч гэх хүсэлтээ аймгийн Засаг даргад ирүүлээд байгаа юм байна.
                                                                                                                      Б.Мөнхзул
 


Холбоотой мэдээ