Я.Отгонханд: Сурагчид бизнес эрхэлж бүтээлчээр ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймаг дахь МСҮТ-ийн суралцагчид “Сурагчдын хоршоо” байгуулан сурч байх хугацаандаа бизнес эрхлэх үйл ажиллагаанд суралцан хөдөлмөрийн зах зээлд бэлтгэгдэж байна. Энэхүү үйл ажиллагаа 2017 онд Монгол Улсын шилдэг таван туршлагын нэгээр шалгарч үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлж байгаа юм.
Энэ талаарх мэдээллийг авахаар Хэнтий аймаг дахь МСҮТ-ийн Сурагчдын хоршооны ахлагч, Багш нарын судалгаа, шинжилгээний багийн ахлагч, тэргүүлэх зэрэгтэй ахлах багш Янживын Отгонхандтай ярилцлаа. Тэрбээр 2005 оноос хойш тус сургуульд ажиллаж байгаа бөгөөд улс, бүс, аймгийн судалгаа шинжилгээний илтгэлийн уралдааны тэргүүн байруудад, мөн 2012 оны Улсын шилдэг багш, 2011, 2012, 2013, 2017 оны сургуулийн Шилдэг багшаар шалгарч байжээ.
-Таны олон жилийн удирдаж ажилласан үйл ажиллагаа улсын хэмжээнд шилдэг төслүүдийн нэгээр шалгарчээ. Баяр хүргэе.
-Баярлалаа. 2017 онд НХХЯ болон Европын холбооны ТМБССД-2, ТМБССД-1 төсөл зэрэг байгууллагуудаас үндэсний хэмжээнд хүнсний ногоо, мал аж ахуй, нэхмэл сүлжмэлийн салбарын 256 туршлагыг судалснаас манай сургуулийн "Сурагчдын хоршоо" байгуулсан маань шилдэг таван туршлагын нэгээр шалгарсан. Одоогийн байдлаар Хангайн болон Төвийн бүсийн 51 МСҮТ энэ туршлагыг маань түгээн дэлгэрүүлж, хэрэгжүүлэн ажиллаж байна.

-Сурагчдын хоршоо гэдэг маань ер нь ямар үйл ажиллагаа явуулдаг юм бэ? Сурагчдад ямар ач холбогдолтой вэ?
-Суралцагч сургуулийн хөрөнгөн дээр тулгуурлан, баг болон ажиллаж бизнес эрхлэх арга замд сурах үйл ажиллагааг ерөнхийд нь “Сурагчдын хоршоо” гэж ойлгож болно. Харьцангуй цөөхөн хүн амтай, өргөн уудам газар нутагтай, үйлдвэржилт хүчтэй хөгжөөгүй манай орны хувьд төгсөгч бүр төгсөөд ажиллах томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжүүд байхгүй өнөөгийн нөхцөлд төгсөгчдийг өөрөө өөртөө ажлын байр бий болгох мэдлэг, ур чадвар, хандлагыг төлөвшүүлэх хэрэгцээ, шаардлага бий болж байна. Энэ утгаараа үсчин, мужаан, тогооч зэрэг мэргэжилтэй ажилтан бэлтгэхээс гадна хувь хүний санхүүгийн боловсролтой, аж ахуй нэгж хөтлөн, удирдан авч явах чадвартай, бизнесийн баримжаатай мэргэжилтэн бэлтгэх зорилгоор “Сурагчдын хоршоо" байгуулах үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Энэ үйл ажиллагааны үр дүнд суралцагчид мэргэжлийн болон эдийн засаг, харилцаа зэрэг хичээлүүдээр үзсэн онолын мэдлэгээ бодит ур чадвар болгон туршин хэрэгжүүлнэ. Нөгөө талаар хариуцлагатай, зорилготой, харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай байх зэргээр бие хүн болон төлөвших, сурч байх хугацаандаа орлоготой болох, бизнесийг зохион байгуулах, хөтлөх, дүгнэх, хөгжүүлэх зэргээр төгсөөд өөрөө өөртөө ажлын байр бий болгох хандлагад суралцаж байгаагаараа маш их ач холбогдолтой үйл ажиллагаа юм.
-Өнгөрсөн онд та "Сурагчдын хоршоо"-ны туршлагыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхэд зориулсан ном хэвлүүлэн, үндэсний хэмжээний хөтөлбөрийг боловсруулан батлуулжээ. Энэ талаараа тодруулбал?
-Миний бие энэхүү үйл ажиллагааг 2006 оноос эхлэн удирдан зохион байгуулж эхэлсэн. Энэ хугацаанд сурагчдын хоршоог зохион байгуулах сургалтыг явуулж байхдаа энэ чиглэлээр сургалтын хөтөлбөр болон гарын авлагатай болох шаардлагыг олж харсан. Энэ үеэс эхлэн сургалтын чадамжид суурилсан хөтөлбөр боловсруулан, ашиглаж байна. 2017 оны 11 дүгээр сард ХНХЯ-аар батлуулан үндэсний хэмжээнд мөрдөх хөтөлбөр болгон батлуулсан. Хөтөлбөрийг сурагчид хоршоо байгуулахаас эхлээд хөтлөх, мөрдөх, дүгнэх, сайжруулах, үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг боловсруулах зэргийг цогцоор нь хамруулсан агуулгатай байхаар дөрвөн элементтэйгээр боловсруулсан. Энэхүү хөтөлбөрийг эдийн засгийн бус мэргэжилтэй ямар ч мэргэжлийн багш ашиглан "Сурагчдын хоршоо"-г удирдан зохион байгуулах, чиглүүлэх боломжтой.
“Сурагчдын хоршоо байгуулан ажиллуулах ур чадвар олгох чадамжийн нэгжийн БАГШИЙН НОМ”-ны хувьд анх 2012 онд хэвлүүлэн Зохиогчийн эрх аван мэргэжлийн сургуулиудад түгээн ашиглаж ирсэн. "Сурагчдын хоршоо"-г байгуулж ажиллуулах арга зүй бүхий энэ номоо Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн дагуу дахин боловсруулж, 2017 оны 11 дүгээр сард Европын холбооны ТМБССД-2 төслийн санхүүжилтээр хэвлүүлсэн. Энэхүү ном үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн сургуулиудад түгээгдэн, ашиглагдаж байна. Ирэх сард “Суралцагчийн хоршоо байгуулан ажиллуулах ур чадвар олгох чадамжийн нэгжийн СУРАЛЦАГЧИЙН НОМ”-ыг уг төслийн дэмжлэгтэйгээр хэвлүүлэхээр бэлтгэж байгаа.

-"Сурагчдын хоршоо" ингэхэд хэзээ, хэрхэн байгуулагдсан бэ?
-1998 онд Эрэл ХХК-ийн дэргэдэх Залуучууд, хөгжил, дэвшил сангийн тусламжтайгаар анх бизнес эрхлэх арга зүйд сургах зорилгоор “Сурагчдын компани” нэртэйгээр байгуулагдан ажиллаж байсан. Би 2006 онд сурагчдын сургуулийн орчны бизнес эрхлэх үйл ажиллагаанд Сурагчдын компани гэдэг нэршил болон хэлбэр тохиромжтой биш, харин "Сурагчдын хоршоо" гэдэг хэлбэр тохиромжтой болохыг тодорхойлсон. Энэ үеэс эхлэн "Сурагчдын хоршоо" хэлбэрээр ажиллаж байгаа.
Манай сургуулийн "Сурагчдын хоршоо"-ны үйл ажиллагаа нь хоршоог ажиллуулдаг мэргэжлийн багш нар болон үе үеийн сургуулийн удирдлагуудын хамтын ажиллагааны үр дүнд өнөөг хүртэл тасралтгүй ажиллаж байна.
-Бусад МСҮТ-д Сурагчдын хоршооны туршлага хэрхэн нэвтэрч байна?
-Сурагчдын хоршоог байгуулан ажиллуулах энэхүү туршлагаа 2016 оны гуравдугаар сард Зүүн бүсийн арга зүйн төвтэй хамтран зүүн бүсийн аймгуудын мэргэжлийн сургуулиудад, Европын холбооны ТМБССД-2 төслийн санхүүжилтээр 2017 оны 9 дүгээр сард Хангайн бүсийн сургуулиудад буюу Архангай, Өвөрхангай, Орхон, Хөвсгөл, Булган аймгуудын 7 мэргэжлийн сургуульд, 11 дүгээр сард ТМБССД-2 төсөл болон Европын холбооны SECIM төсөлтэй хамтран Төвийн бүсийн болон Говийн бүсийн сургуулиудад тус тус амжилттай сургалт хийсэн. Энэ үйл ажиллагааны үр дүнд сургалтад хамрагдсан аймгуудад 16 Сурагчдын хоршоо байгуулагдан 143 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
Энэ оны эхний сургалт дөрөвдүгээр сарын 17-21-нд Баян-Өлгий аймагт Баруун бүсийн сургуулиудад зориулан хийхээр төлөвлөөд байна. Бусад сургуулиудад түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг Дорнод аймгийн ПК-ийн багш Д.Ганцэцэг, УБАЗТ-ийн арга зүйч Ц.Мөнхнарангийн хамт баг болон хэрэгжүүлж байна.
-Сурагчдын хоршоо үүсэн байгуулагдсан цагаас хойш хичнээн сурагч хамрагдаад байна? Хэнтий аймгийн МСҮТ-ийн суралцагчдын хувьд ямар чиглэлүүдээр хоршоо байгуулдаг вэ?
-2010 оноос хойш нийт 27 хоршоо ажиллаж, 438 сурагч хамрагдан, 16300.0 төгрөгийн санхүүжилтээр 23.3 хувийн ашигтай ажилласан байна. Энэ хичээлийн жилийн хувьд үсчин, худалдаа, гар урлал, оёдол, тогооч, барилгын засал чимэглэлийн хоршоод 72 гишүүнтэйгээр ажиллаж байна.
Тухайлбал, Тус сургуулийн оёдлын багш П.Булганы удирдан ажиллуулдаг “Урлан арвижихуй-7” хоршоо 17 гишүүнтэйгээр захиалгат оёдол, хувцас засварын үйлчилгээ үзүүлдэг. Уг хоршоо Хэнтий аймаг дахь албан байгууллагуудын хөдөлмөр хамгааллын хувцас, сургууль, цэцэрлэгүүд, байгууллагуудын урлагийн хувцас захиалгаар оёх зэргээр өргөн хүрээтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн онд шинээр байгуулагдсан Ж.Мөнхбаяр, Ц.Түмэндэлгэр багш нарын удирдан явуулдаг гар урлал бэлэг дурсгалын хоршоодын эсгий урлал борлуулалт сайтай, үр ашигтай ажиллаж байна.

-Сурагчдын хоршоонд ажиллаж байсан хүүхдүүд маань төгсөөд юу хийцгээж байна? Эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж, бизнесээ хэрхэн хөгжүүлж байгаа бол?
-Төгсөгчид маань аймгийн төвд болон сумдад мэргэжлээрээ амжилттай ажиллаж байгаа. Тухайлбал, цахилгааны ангийн суралцагчид багш н.Сандагдоржийн удирдлаган дор 2015 онд “Тэргэл сар” хоршоог байгуулан ажиллаж байгаад, төгсөөд Чингис хотын С80 дугаар байранд гэр ахуйн цахилгаан засвар нээн ажиллуулсан. Тэд гэр ахуйн цахилгаан засвараас гадна Нүүдэлчин малчны дэлгүүр, гар утасны дэлгүүр зэргийг байгуулан нийт 4 хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна.
Мөн манай сургуулийн 2008 оны төгсөгч Батцэцэг “Гоо хатад” салоныг байгуулан, төсөл хөтөлбөрүүдэд хамрагдан зээл авч, үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. Энэ мэтчилэн манай сургуулийн суралцагсад суралцах хугацаандаа идэвхтэй, тууштай байж хөдөлмөрлөсний хүчинд төгсөхдөө ажлын байраа бэлдэх төдийгүй бусдад ажлын байр бий болгон ажиллаж байгаа төгсөгчид олон байгаа.
-Үндэсний хэмжээний хөтөлбөрийн үр шимийг олон хүн хүртэх болтугай. Та бүхэнд амжилт хүсье.
Д.Одонтунгалаг