Орон нутагтаа ипотек зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр санал нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-03-20 15:22:27

Өмнөговь /МОНЦАМЭ/ Орон нутагтаа ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр Өмнөговь аймгийн удирдлага болон тус аймаг дахь банкны салбарынхан санал нэгдлээ.

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар болон тус аймгийн удирдлагууд аймгийнхаа банкны салбарынхантай цайлж санал солилцсон юм. Энэ уулзалтын үеэр залуу гэр бүлүүдээ дэмжих зорилгоор орон сууцны зээлийг орон нутагтаа хэрхэн бага хүүтэй байлгаж болох талаар судлахаар болжээ.
Мөн салбарын ажилчдыг гадаадад туршлага судлуулж, аймаг орон нутагтаа санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, иргэдийг орон сууцжуулах бодлогын хүрээнд аль болох бага хүүтэй зээлд иргэдийг хамруулах, бүтээн байгуулалтын жилтэй холбоотой бүтээн байгуулалтад тэднийг идэвхитэй оролцуулахад тэд санал нэгдсэн юм. 

Өмнөговь аймагт Монголбанкны салбараас гадна 10 гаруй банк үйл ажиллагаа явуулж иргэдэд үйлчилж байна. 

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ