Засгийн газар өнөөдөр хуралдахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-03-21 13:06:10
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан долоо хоног бүрийн лхагва гарагт болдог ч энэ удаад хойшлогдож байна.

Учир нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй зарим сайд нар баруун таван аймагт томилолтоор ажиллаж, орон нутгийн иргэдтэй уулзан, хаваржилт болон цаг үеийн нөхцөл байдалтай танилцаж байгаа юм. Ерөнхий сайд өнгөрөгч өдрүүдэд Ховд аймагт ажилласан бол өнөөдөр Баян-Өлгий аймагт, маргааш Увс аймагт ажиллах төлөвлөгөөтэй байна.

Н.Туяа 
 
Холбоотой мэдээ